Энэ оны эхнээс нэгдүгээр сарын 24-нийг хүртэлх байдлаар 2201.3 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 12.1 мянган тонноор, 1587.7 мянган тонн ачаа ачсан нь өмнөх оны мөн үеэс 14.3 мянган тонноор тус тус илүү байна. Мөн 21887 вагон буулгасан нь 819 вагоноор илүү байна.
Замын-Үүдийн өргөн царигаар өнгөрсөн долоо хоногт 112 галт тэрэг хүлээн авсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс өссөн үзүүлэлттэй байгаа бол 104 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь өмнөх оны мөн үетэйгээ тэнцүү байлаа. Харин Замын-Үүдийн нарийн царигаар болон Сүхбаатар-Наушки өртөөгөөр өгсөн авсан галт тэрэг аль аль талдаа өмнөх оны мөн үеэсээ ялимгүй буурчээ.
ОХУ-БНХАУ-ын хооронд тэгш болон сондгой чиглэлдээ шинэ оны эхнээс чингэлгийн 160 галт тэрэг дамжин өнгөрөөд байна. Өнгөрсөн долоо хоногт импортын 1028, транзит 874 чингэлэг шилжүүлэн ачжээ.
2024 онд 6503 радио галт тэрэг аялсан нь өмнөх онуудаасаа өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт хөдөлгөөний аюулгүй байдлын гологдол, дутагдалгүй ажиллажээ.