Төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэх нь улс орны хөгжилд том түлхэц үзүүлдэг. Тиймээс ч Улаанбаатар төмөр зам ХНН тээх нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, тээврийн хэмжээгээ өсгөхөд ихээхэн анхаарч байна. Энэ жилийн тухайд галт тэрэгний хөдөлгөөний эрчимжилт хамгийн өндөр байж, урд хэсэглэлдээ 34.6 км зам шинэчлэлтийн ажлыг хийж, замынхаа тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлжээ. Саяхан УБТЗ ХНН 108 вагон бүхий 10101 мянган тонн жинтэй ачааны галт тэргийг анх удаа амжилттай аялуулсан нь тээх нэвтрүүлэх хүчин чадал хэрхэн өссөнийг харуулах үзүүлэлт боллоо. Урт бүрэлдэхүүнтэй хүнд жинтэй галт тэргийг аялуулж, нэг дор их хэмжээний ачааг тээвэрлэх нь эдийн засгийн үр өгөөж өндөр байх нь ойлгомжтой юм. УБТЗ ХНН сард дунджаар 2.7 сая тонн ачаа тээвэрлэдэг бол өнгөрсөн аравдугаар сард анх удаа 3.1 сая тонн ачаа тээвэрлэж нийгэмлэгийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтийг гаргалаа. Ийнхүү УБТЗ-ын хамт олон улс орны эдийн засагт оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна.
