Үзлэгийн комисс Цомог, Олон-Овоо өртөөдийн зам сум, холбоо дохиоллын байгууламжийг үзэж шалгалаа. Дээрх өртөөдийн холбоо дохиоллын байгууламжийг дахин тохируулах, замын арчилгаа үйлчилгээг сайжруулж, арчлалтын гэмтлүүдийг бууруулж ажиллах шаардлагатайг анхаарууллаа.

Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболдоор ахлуулсан Үзлэгийн комисс Чойр зангилааны аж ахуйн нэгжүүд, Ахмадын хорооны үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэрээ тэдний санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй зарим бэрхшээлтэй асуудлыг судлан шийдвэрлэхээр боллоо.

Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнгээр ахлуулсан Үзлэгийн комисс Чойр зангилааны аж ахуйн нэгжүүдийг шалгалаа. Замын хэмжээнд тээврийн ажил нэмэгдэж байгаатай холбоотойгоор аль ч аж ахуйн нэгж, салбарт хүн хүчний дутмаг байдал элбэг байна. Энэ нь, Чойр зангилааны хэмжээнд ч мөн адил түгээмэл байгаа аж. Дүнгийн хурлын үеэр зангилааны төмөр замчид шаардлагатай орон тоог баталж өгөхийг хүссэн юм. Замын удирдлагууд боловсон хүчний дутагдалтай байдлыг анхаарч орон тоог нэмэгдүүлнэ гэдгээ илэрхийллээ.