Нүүр Цаг үе Таван шарын хонгилон гарцын авто замын нэг чиглэлийн хөдөлгөөнийг нээлээ
Цаг үе

Таван шарын хонгилон гарцын авто замын нэг чиглэлийн хөдөлгөөнийг нээлээ

G.Press 1 жилийн өмнө 56 үзэлт 0 сэтгэгдэл

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд хонгилон гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Үүний нэг болох Таван шарын хонгилон гарцын авто замын нэг чиглэлийн хөдөлгөөний энэ сарын 14-ний Бямба гарагт нээлээ. Хонгилон гарцын авто замын хөдөлгөөнийг нээх ёслол хотын дарга Х.Нямбаатар оролцсон байна.

Таван шарын хонгилон гарц нь төмөр замын доогуур 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж гэдгээрээ Улаанбаатар хотдоо анхдагч бүтээн байгуулалт юм. Мөн хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр урт бөгөөд хоёр түвшний огтлолцолтой. Хонгилон гарцыг бүрэн нээснээр хоногт 32500 автомашин зорчих боломжтой болно. Ийнхүү авто замын нэвтрүүлэх чадвар нь 22.9 хувиар нэмэгдэж, түгжрэл бууруулахад үр нөлөө үзүүлнэ гэж тооцоолжээ. Төмөр замын 396 дугаар гармаар хоногт дунджаар 53 галт тэрэг өнгөрөхөд нийт хоёр цаг 48 минут орчим хугацаанд авто замын хөдөлгөөн зогсдог байна. Цаашид төмөр замын тээврийн өсөлттэй уялдаж, галт тэрэгний тоо нэмэгдсэнээр хоногт 5-6 цаг уг гармыг хаах шаардлага үүсэх урьдчилсан тооцоо судалгаа гарсан тул хонгилон гарцыг барьснаар авто замын хөдөлгөөн галт тэрэгний хөдөлгөөнөөс хамааралгүй болж байгаа онцлогтой. Төлөвлөгөөний дагуу Таван шарын хонгилон гарцыг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах аж.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.