Нүүр Цаг үе Татах хэсгүүд 16 хоногийн түлшний нөөцтэй байна
Цаг үе

Татах хэсгүүд 16 хоногийн түлшний нөөцтэй байна

G.Press 1 сарын өмнө 51 үзэлт 0 сэтгэгдэл

Замын I орлогч дарга О.А.Казаков долоо хоногийн нэгдсэн хурлыг удирдлаа. Тайлант долоо хоногт нэг гологдол гарчээ. Тодруулбал, энэ сарын 13-ны 14.55 цагт Толгойт өртөөний ТЭМ18ДМ-3102 илчит тэрэгтэй сэлгээ “Тайван хайрхан” ХХК-ийн арчилдаг Хүнс трейдийн салбар замд найман вагон тавихаар түрж явахад цариг тэлсэн байснаас эхний вагоны тэргэнцэр замаас гарсан байна.

Дутагдлын хувьд илчит тэрэг эвдэрч тусламж авсан зэрэг Зүтгүүрийн аж ахуйн албанд бүртгэгдсэн ес, бусдаар тооцогдсон дөрөв, нийт 13 дутагдал гарчээ. Тээврийн хувьд оны эхнээс энэ сарын 16-ныг дуустал 10548.4 мянган тонн ачаа тээвэрлэж, 106.2 хувиар биелүүлжээ. Энэ нь төлөвлөгөөнөөс 624.4, өмнөх оны мөн үеэс 936.3 мянган тонноор тус тус давуулсан үзүүлэлт юм. Мөн хугацаанд 7437.8 мянган тонн ачаа ачиж, 103.5 хувиар биелүүлсэн нь төлөвлөгөөнөөс 251.8, өмнөх оны мөн үеэс 522 мянган тонноор тус тус давуулсан байна.

Тайлант долоо хоногт 4955 вагон буулгаж, хоногт дунджаар 94 вагон дутуу буулгажээ. Энэ нь төлөвлөгөөндөө хүрээгүй буюу 88.3 хувийн биелэлт аж. Орон нутгийн 201700, транзит 111400, экспорт 248400, импорт 108900 тонн буюу нийт 670400 тонн ачаа тээвэрлэв.

“Багануур” ХК төлөвлөгөөнөөс 80 вагон илүү буюу 2874, “Эрдэнэт” үйлдвэр 29 вагон илүү буюу 437 вагон тус тус ачсан бол “Шивээ-Овоо” ХК 43 вагон дутуу буюу 1305, “Шарын гол” ХК 926 вагон дутуу буюу 82 вагон ачжээ. Тээврийн чанарын үзүүлэлтээр тайлант долоо хоногт хэсгийн хурд 38.81 байгаа нь төлөвлөгөөнөөс 0.49 км/цагаар, өмнөх долоо хоногоос 0.6 км/цагаар тус тус удааширч, 98.9 хувиар биелжээ. Зурмагийн тасалдлаас шалтгаалан 22 галт тэрэг 2604 минут зогссон байна. Галт тэрэгний дундаж жин өмнөх долоо хоногоос 94.33 тонноор, төлөвлөгөөнөөс 129.65 тонноор тус тус өсөж, 3379.65 тонноор биелжээ. Зүтгүүрийн бүтээмж 1535.52 мянган бохир тонн/ км болж төлөвлөгөөнөөс 65.52, өмнөх долоо хоногоос 44.77 мянган бохир тонн/км-ээр өсөв. Вагон эргэлтийг өмнөх долоо хоног шиг 4.3 хоногоор биелүүлж төлөвлөгөөнөөс 0.2 хоногоор хасагдсан байна. Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн ЗУРМАГ-ХУУЛЬ царигаар 115 галт тэрэг /738.8 вагон/ хүлээн авч, 114 галт тэрэг /737.7 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16.2-16.4 галт тэрэг болжээ. Нарийн царигаар 58 галт тэрэг /456.1 вагон/ хүлээн авч, 57 галт тэрэг /452.8 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 8.1-8.2 галт тэрэг болж өмнөх долоо хоногоос нэмэгдсэн байна. Мөн Сүхбаатар-Наушкиар 64 галт тэрэг /399.4 вагон/ хүлээн авч, 62 галт тэрэг /386.7 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 8.8-9.1 галт тэрэг солилцож, эрс өссөн үзүүлэлттэй байна. Тайлант долоо хоногт чингэлгийн 79 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос нэгээр дутуу, оны эхнээс нийт 1134 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 145 галт тэргээр давуулсан үзүүлэлт аж. Замын-Үүдийн Шилжүүлэн ачих анги транзитын 2296, импортын 678 чингэлэг шилжүүлэн ачжээ. Өмнөх долоо хоногоос транзит 352 чингэлгээр нэмэгдэж, импорт 61 чингэлгээр буурсан байна. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 471 чингэлэг, 2716 вагон ачаа байна. Зам дээр нефтийн ачааны хуримтлал үүссэнтэй холбогдуулан Аж үйлдвэр эрдэс баялгийн яам болон удаан хугацаагаар түлш, шатахуунаа авахгүй байгаа 18 компанид албан бичиг илгээсэн талаар Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер хэллээ. Түүнчлэн, Зүтгүүрийн аж ахуйн албаны даргын танилцуулснаар одоогийн байдлаар гурван татах хэсэгт нийт 5100 тонн түлш буюу 16 хоногийн нөөцтэй байгаа аж. Үүний дээр замд явж байгаа болон депод буулгахаар хүлээгдэж буй 23 цистерн буюу 1450 тонн түлш байгааг хэллээ. Энэ үеэр Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр түрээсийн илчит тэрэгний гэрээ дуусаж байгаа тул цаг алдалгүй тендер зарлахад бэлтгэхийг холбогдох албадын дарга нарт санууллаа. Хурлын төгсгөлд Замын I орлогч дарга О.А.Казаков дараах үүргийг өглөө. Энэ сарын 22-нд их засварын цонхны ажил Сайншандад эхлэхтэй холбогдуулан албадаас оролцох хүмүүсийг тодорхой тусгасан цахилгаан гаргахыг Замын Суурь бүтэц хариуцсан орлогч даргад даалгалаа. Мөн Зам, тээврийн сайдын өгсөн үүргийн дагуу зорчигчийн вагоны тоо гаргах, Засгийн газраас дэвшүүлсэн санаачилгын дагуу салбар нэгжүүдэд дарамт учруулахгүй ажиллах зэрэг үүрэг даалгаврыг албадын дарга нарт өгсөн юм. 

 

М.Болд 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.