Ахмад төмөр замчдын туулсан зам, бүтээсэн амьдралын эгэлхэн түүх өнөө үеийнхэнд бол уран зохиолын ном, эсвэл хуучны кино шиг л санагдана. Шинэ үеийн төмөр замчдын ой тойнд багтахгүй амьдралыг туулж, өнөөдрийг бүтээсэн ахмадуудынхаа бодит түүхийг бид сонины хуудаснаа мөнхлөн үлдээхийг зорьдог билээ. Энэ жил УБТЗ ХНН ийн Худалдааны алба үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. Тиймээс УБТЗ ын Чойр худалдааны төвд 1974 2011 он хүртэл 37 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан “Алтан гадас” одонт, “Хүндэт төмөр замчин”, Замын мэргэжлийн хошой аварга Б.Баярсайхан гуайг “Эгэл төмөр замчин” буландаа урилаа. Тэрбээр төмөр замчин болсон түүхээ хуучлахдаа унасан газар, угаасан ус Баянхонгор аймгийн Бууцагаан сумаасаа 1973 оны зуны тэр нэгэн өдөр аав, ээж, ах дүүсийн хамт ЗИЛ-130 машинд гэр бараагаа ачиж, алсыг зорьсон аянаа эхлэв. Дөнгөж дунд сургуулийн долдугаар анги төгсөөд байсан түүний хувь заяаг тэр нүүдэл хаа хүргэхийг тухайн үед төсөөлөө ч үгүй явжээ. Том хүргэн ах Ш.Баасанхүү нь ажлынхаа шинэхэн ЗИЛ-130 машиныг хөлөглөн очиж, хадам аав, ээжийгээ хүүхдүүдтэй нь өөрийн суурьшсан шинэ нутаг одоогийн Говьсүмбэр аймаг буюу тухайн үеийн Дорноговь аймгийн Сүмбэр сум руу нүүлгэн авчирч төвхнүүлсэн нь тэр байлаа. Нэг л мэдэхэд 53 жил харвасан сум шиг цахилан одож, энэ л нутагт өнгөрүүлсэн залуу нас, ажил, амьдралын нандин түүхээ бидэнтэй хуваалцаж буй нь энэ. Б.Баярсайхан Чойрт ирээд дунд сургуулийн наймдугаар ангиа дүүргэж, Дорнодын Хөдөө аж ахуйн ТМС-ийн хуваарь авахад нь түүний ээж Даваа охиноо хол газар, таних хүнгүй газар руу явуулахгүй гэснээр жил шахам ээж аавдаа тусалж, гэртээ суужээ. Гэртээ сууж уйдсан охин “Ажил хийе” гэхэд ээж нь Чойрын төмөр замын худалдааны V контор гэх газар дагуулан очиж, Бямбасүрэн гэх хүнтэй уулзжээ. Эелдэг сайхан зантай тэр хүн хэрэг зоригийг нь асуугаад “Манайх маргааш хот руу худалдагч-нярвын гурван сарын курсэд хүмүүс явуулах гэж байна. Охиноо курсэд явуулж болно” гэжээ. Ингэж л түүний хувь заяа төмөр замтай холбогджээ. Энэ тухай тэр дурсахдаа “Эх хүн гэдэг үр хүүхдэдээ ямагт сайныг зөвлөж, зөв зүгт чиглүүлдэг юм билээ” гээд хоолой нь зангирав. Тухайн үед төмөр замын худалдааны V контор ресторан, цайны газар, талхан цех, дэлгүүртэй төмөр замчдаас гадна нутгийн ард иргэдийн хамаг л хэрэгцээг хангадаг “том айл” байжээ. Баянхонгороос шууд Чойрт ирсэн 17 настай охины хувьд улсын нийслэлд хөл тавина гэдэг төсөөлөшгүй ертөнц байж. Харин азаар Улаанбаатар хотыг сайн мэдэх Чанцал гэх бүсгүй түүнтэй курсэд хамт явсан нь зол болжээ. Тэр бүсгүйн төрсөн аав, ээж хотод амьдардаг, өөрөө Чойрт айлд өргөгдсөн охин байж. Ингээд төмөр зам гэх их айлтай хувь заяагаа холбохоор шийдсэн охид танилцан нөхөрлөж, Чанцалын төрсөн эцэг, эхийн гэрээс хамтдаа хичээл сургуульдаа гүйж сар хэртэй болсон байна. Тэгтэл аав нь хотод очиж, Амгаланд байх хамаатны айлдаа хүргэж өгчээ. Курсийн гурван сар харвасан сум шиг өнгөрч, долдугаар сард мэргэжлийн үнэмлэх өвөртлөн нутаг буцав. Тэр гуравхан сард барааны өрөлт, хураалт, чанар, эд хариуцагчийн хариуцлага, тооллого, тооцоог хэрхэн хийх, өр авлага, өмчийн зөрчил, тэр байтугай худалдагч хүн биеэ хэрхэн авч явахыг хүртэл заасныг тэрбээр насан туршдаа мөрдлөг болгон ажиллажээ. Гучин хэдэн жил нэг ч удаа өр төлбөрт орж байгаагүй гэж бардам өгүүлэх. Б.Баярсайхан “Курс төгсөж очоод ном соёлын барааны тасгийн худалдагчаар томилогдсон. Түүнээс өмнө намайг хурлаар оруулж, өр төлбөр гаргалгүй нямбай нягт ажиллахыг Намын үүрийн дарга маань анхааруулсан. Манай дэлгүүр хаалгаар нь ороход нэг талд нь ном соёлын бараа, нөгөө талд нь бэлэн хувцас, метрийн бараа байдаг байлаа. Оросууд их ирж үйлчлүүлнэ. Тэд маш их худалдан авалт хийнэ. Голдуу гурван төгрөг 10 мөнгөний “Лоск” угаалгын нунтаг, “Веб-450” радио хүлээн авагч зэргийг авна. Сар бүр л төлөвлөгөө нормоо биелүүлж, алтан үсэгтэй “Сайшаалын үнэмлэх”-ээр шагнуулдаг байлаа. Хамгийн анх 125 төгрөгийн цалин аваад хөл газар хүрэхгүй явсаар ээждээ аваачиж өгч байлаа даа. Тэгж л ажил амьдралынхаа гарааг 17 настайдаа эхлүүлсэн. Сайхан байж дээ” гээд инээв. Тэр үеийн худалдагчийн ажил одоогийнхтой харьцуулах аргагүй байсан шүү дээ гэхэд “Тийм шүү. Одоотой адил бараа бүхэн сав баглаа боодолтой байсангүй. Бүгдийг жинлэнэ. Боов боорцог, еэвэн, чихэр, гурил будаа, төмс ногоо гээд бүгдийг жинлэнэ. Тэр байтугай хөвөнг хүртэл жинлэдэг байлаа. Даавуу, даалимба, марлиа метрлэнэ. Шугам замд сард хоёр удаа худалдаа очиход замчдын хүүхдүүд хамгийн их баярладаг сан. курсэд хамт явсан нь зол болжээ. Тэр бүсгүйн төрсөн аав, ээж хотод амьдардаг, өөрөө Чойрт айлд өргөгдсөн охин байж. Ингээд төмөр зам гэх их айлтай хувь заяагаа холбохоор шийдсэн охид танилцан нөхөрлөж, Чанцалын төрсөн эцэг, эхийн гэрээс хамтдаа хичээл сургуульдаа гүйж сар хэртэй болсон байна. Тэгтэл аав нь хотод очиж, Амгаланд байх хамаатны айлдаа хүргэж өгчээ. Курсийн гурван сар харвасан сум шиг өнгөрч, долдугаар сард мэргэжлийн үнэмлэх өвөртлөн нутаг буцав. Тэр гуравхан сард барааны өрөлт, хураалт, чанар, эд хариуцагчийн хариуцлага, тооллого, тооцоог хэрхэн хийх, өр авлага, өмчийн зөрчил, тэр байтугай худалдагч хүн биеэ хэрхэн авч явахыг хүртэл заасныг тэрбээр насан туршдаа мөрдлөг болгон ажиллажээ. Гучин хэдэн жил нэг ч удаа өр төлбөрт орж байгаагүй гэж бардам өгүүлэх. Б.Баярсайхан “Курс төгсөж очоод ном соёлын барааны тасгийн худалдагчаар томилогдсон. Түүнээс өмнө намайг хурлаар оруулж, өр төлбөр гаргалгүй нямбай нягт ажиллахыг Намын үүрийн дарга маань анхааруулсан. Манай дэлгүүр хаалгаар нь ороход нэг талд нь ном соёлын бараа, нөгөө талд нь бэлэн хувцас, метрийн бараа байдаг байлаа. Оросууд их ирж үйлчлүүлнэ. Тэд маш их худалдан авалт хийнэ. Голдуу гурван төгрөг 10 мөнгөний “Лоск” угаалгын нунтаг, “Веб-450” радио хүлээн авагч зэргийг авна. Сар бүр л төлөвлөгөө нормоо биелүүлж, алтан үсэгтэй “Сайшаалын үнэмлэх”-ээр шагнуулдаг байлаа. Хамгийн анх 125 төгрөгийн цалин аваад хөл газар хүрэхгүй явсаар ээждээ аваачиж өгч байлаа даа. Тэгж л ажил амьдралынхаа гарааг 17 настайдаа эхлүүлсэн. Сайхан байж дээ” гэж сэтгэл догдлон хуучиллаа. Тэрбээр цааш нь “Ном соёлын барааны худалдагчаар ажиллаж байгаад шугамын дэлгүүр буюу жижүүрийн дэлгүүрийн худалдагч болсон. Тэр нь шугам замын төмөр замчдад сард хоёр удаа машинтай очиж үйлчлэхийг хэлж байгаа юм. Замын ангиас “Газ 53” машин гаргаж өгдөг байсан. Бараагаа сайн л базааж явахгүй бол хамгийн сүүлийн зөрлөгт очиход зарим бараа дуусчихвал төмөр замчид өнөө алдарт “4610” т мэдээлчихнэ. Арга ч үгүй биз. Одоо шиг дэргэдээ дэлгүүргүй, төв суурин газар руу дэлгүүр орох гээд унаад давхих машин унаа гэж байх биш. Зөвхөн төмөр замынхаа худалдааг хүлээж байгаа хүмүүс бухимдахаас аргагүй дээ” гэв. Мөн манай худалдааны хүүхнүүд ганцхан худалдагчийн ажил хийхгүй, бараагаа хүлээж авч, агуулахад хураахаас эхлээд ажил мундахгүй. Худалдааны байгууллага хэзээнээсээ цөөхөн эрэгтэй ажилчидтай болохоор хүүхнүүд маань бүх л ажилдаа шаагилдаад л ороод явчихна даа. Нэг вагонд 860 шуудай гурил ирнэ. Шуудай гурил 70 кг. Тэр их гурилыг гурван манаач, хоёр ачигч, жолооч гээд хэдэн эрэгтэй ажилчиндаа хүүхнүүд бид хүч нэмээд хамт буулгана. аваад, амыг нь жимбийтэл нь оёод машиндаа ачаад дарга, нярав, нягтлан, худалдагч, ачигч, малчин гэх хүн гарахгүй. Ажлаа хийж дуусаад хүүхнүүд бид усанд орж, усан байлдаан хийнэ. Залуу байхад ядарч зүдрэхийг мэддэггүй, ямар ч сайхан байгаа вэ /инээв/. Мах хөлдөхийн үеэр 11 дүгээр сар гаргаад малаа нядалж, зоориндоо хийж авна. Бойны ажил гэж их ажил ундарна. Бой хийх өдрөө өглөө эрт дэлгүүр дээрээ цуглаад трактор, машин аль олдсонд нь түмпэн саваа түчигнүүлж сууж аваад шаагилдаад л явцгаана. Чойроос холгүй газар бой хийнэ л дээ. Арав хүрэхгүй эрэгтэй ажилтантай болохоор мал гаргах хүн цөөн. Заримдаа зараар хүн ирнэ. Ирэхгүй бол өөрсдөө л болгоно. Эрчүүд нь малынхаа голыг таслаад, арьсыг нь хуулаад өгвөл хүүхнүүд тал талаас нь элбээд гэдсийг нь гаргаад цэвэрлээд явна. Бэлтгэсэн махаараа нийтийн хоол, эмнэлэг, цэцэрлэгийнхээ дараа жилийнх нь зургадугаар сар хүртэлх хэрэгцээг хангадаг байсан юм. Намар болохоор Сэлэнгэ рүү ногоонд явцгаана. Арван хэдэн вагон ногоо ирнэ. Тэр их төмс ногоог вагоноос буулгаж, Зүүн гараас эгч Б.Энхбаяр, Б.Баярсайхан Би бие давхар байхдаа хүртэл 70 кг-ын шуудайтай гурил үүрээд тамбур дээрээ хураадаг байлаа. Гурилаа дээш нь арван хэдэн үе өрж хураана гэж бод. Шугамын худалдаанд явахдаа бэлтгэлээ сайн хангаж авна. Өвөл бол эсгий гутал, зузаан дээл өмсөж дулаалж, бүх бараа материалаа сайн базааж, тавган жингээ сайн гэгч боож баадагнан авч явна. Хэрэв жингийн эмээлээ гээчихвэл юу ч зарж чадахгүй. Ажлын гол багаж хэрэгсэл болохоор жимбийтэл боосон жингээ жижиг модон торхонд хийгээд явна. Өглөө эрт бараагаа ачиж гараад замын зөрлөг, хэсэг бүр дээр зогсож худалдаагаа хийгээд цааш явна. Өвөл бол хамгийн сүүлийн зөрлөгт хүрэхэд харанхуй болчихно. Замын хэсгийн грашид бараатай машинаа цоожлуулчихаад замын мастерын гэрт мөнгөтэй цүнхээ дэргэдээ тавиад унтаад өгнө. Өглөө босоод наймаагаа хийнэ. Замчид маань хүйтэнд халуун савтай цай хүртэл бариад ирнэ. Эсвэл гэрт орж, хоол унд ид, уу гэж урина. Их Төмөрбаатар гэж маш аж ахуйч дарга манайд ирснээр туслах аж ахуйтай болсон. Дарга оросуудаас ЗИЛ-130 машин авч, байгууллага маань машинтай болж, түүндээ чиргүүл чирээд мал махандаа явцгаана. Тэр үед мөнгө их задгай, том дэвсгэрт байхгүй болохоор бид 70 кг-ын шуудай банкин дээр авч очоод мал мах авах мөнгөө шуудайлж гээд хэдүүлээ Дорноговь аймгийн Иххэт, Баянжаргалан, Айраг зэрэг сумдаас мал авна. Авсан малаа хоёр малчнаараа туулгаад буцна. Хоёр малчин маань 11 сар гартал малаа хариулна. Манайхан трактор дээр хуучин модон дэр ачиж аваад түүн дээрээ суугаад хөдөө очиж малын хашаа хороо барина. Жирэмсэн хэрнээ трактор дээр суугаад тачигнуулаад л явж л байлаа. Залуу байхад сайхан байж дээ. Өөрсдөө худгаа гаргана, ямаа самнана, адуу хөөвөрлөнө, хонь хяргана. Хяргасан хонио Хүхээгийн гол руу шидэж угаана. Тэгж халуун наранд өдөржин хонь хяргачихаад ядарлаа зүдэрлээ бүгдийг нь ялгаж, хатааж, зооринд нуруулдаж хураана. Лууван, манжинг элсэнд үелүүлж хураана. Байцаагаа бүр хөлдөөж байгаад зоориндоо оруулж хураана. Ногоогоо зооринд хийгээд орхичихгүй. Зарж борлуулж дуустлаа, муутгахгүй арчилна гэж ажил бий. Ногоон зооринд хоёр ногоочин ажилладаг. Гэхдээ хоёрхон хүн тэр их ногоог арчилж хүч хүрэхгүй учраас долоо хоног болгон бригадын ажил гэж зохион байгуулж, ногоогоо дахин ялгана. Ахиж хурааж нуруулдах ажил заавал хийнэ. Тэр зооринд маш том сав байдаг байсан. Бодвол орос ах нарын үеэс л үлдсэн байх. Түүнд байцаагаа жижиглэж хийгээд даршилна. Түүнийгээ эмнэлэг, цэцэрлэг, нийтийн хоолондоо өгдөг байлаа” гээд гялалзсан залуу нас, яралзтал хөдөлмөрлөж байсан сайхан хамт олноо эргэн дурслаа. Би түүний ярьсан түүхээс нэгээхэн хэсгийг нь уншигчдадаа хүргэхээр “цойлдож” авлаа. Та тийм их ажлын хажуугаар ар гэрийн ажил, үр хүүхдүүдээ хэрхэн өсгөж өндийлгөв өө. Таны хань Чойрын геологийн ангид ажилладаг бас л гэрийн бараа ховор хардаг хүн байсан байх. Дөрвөн хүү өсгөж, өндийлгөнө гэдэг амаргүй байв уу гэвэл “Ар гэрийн ажлаа өөрөө л зохицуулна шүү дээ. Өглөө эрт босно. Хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгнө. Ажлаа тараад цэцэрлэгээс нь аваад харина. Томчууд нь өсөөд ирэхээр дүү нараа асраад дэмтэй. Тэр үед манайх дэнжид гэрт амьдардаг байлаа. Тухайн үед амралтын өдөр усанд орно гэдэг том ажил байлаа. Бүтэн сайны өглөө эрт хүүхдүүдээ авч очоод 08.00 цагт халуун ус онгойход л хамгийн түрүүнд усанд орцгооно. Жаахан л оройтвол өдөржин дугаарлаж хамаг цагаа алдана шүү дээ. Ажлын өдөр бол үдийн цайны цагаар гэртээ гүйж очоод оройныхоо түлээ түлш, оройн хоолны мах зэргийг бэлтгэж тавьчихаад ажил руугаа буцаад гүйнэ. Хүмүүс амралтын өдөр болохоор л нэг их угаалга, цэвэрлэгээний ажил, боов боорцог хийж, амарсан ч юмгүй гэрийн ажилд дарагдаж өнждөг бол би өдөр өдрөөр бүх ажлаа хуваарилаад хийчихдэг байсан. Хөвгүүдээ жаахан том болоод ирэхээр нь тус бүрд хийх ажлыг нь хуваарилаад өгчихдөг байлаа. Хүүхдүүд өөр өөрсдийнхөө хувцсыг угаана. Би хааяа хөвгүүдээ арай ч ажилсаг өсгөчихсөн юмуу даа гэж боддог шүү” гээд инээлээ. Б.Баярсайхан эгч 2011 онд тэтгэвэрт гараад гар хумхин зүгээр суусангүй. Чойр зангилааны Ахмадын хороонд нярваар хоёр жил ажиллажээ. Бас болоогүй хүн бүрийн зориод байдаг Солонгос улсыг үзэнгээ хэсэгхэн ч болов хугацаанд ажил хийж үзсэн гэж хуучиллаа. Үргэлж л инээж, гялалзаж явдаг энэ хүн “Залуу байхад сайхан байжээ. Бид их сайхан ажил хийж байсан шүү. Чойрын худалдааны төв маань юм юмтай сайхан байгууллага байлаа. Олон удаагийн бүтцийн өөрчлөлтийн улмаас өнөөдөр хэдхэн хүнтэй ганц дэлгүүр л үлдээ юу даа” гэж сэтгэл гонсгор явдгаа нуусангүй. Тэр залуу насныхаа тухай, хамт ажиллагсдынхаа тухай дурсахдаа нүүрэнд нь инээмсэглэл тодорч, нүд нь очтон гялалзана. Өнгөрсөн он жилүүдэд, завгүй, хөлс дуслуулсан хүндхэн өдрүүдээ хүртэл хамгийн гэгээнээр талархан дурслаа. Одоо ч энэ эрхэм хувийн хэвшлийн худалдааны байгууллагад мэргэжлээрээ ажилласаар л явна. Ажлыг ялархаж биш талархаж хийж ирсэн ахмад үеийнхний амьдралын туршлага, сэтгэлийн хатаас өнөөгийн бидэнд суралцмаар зүйлс мөн ч олон бий дээ
Б.ГҮНЖ
