Замын даргын үзлэгийн үеэр Сүхбаатар өртөөнд зангилааны төмөр замчдын эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд зориулсан фитнесс танхимыг нээлээ. Тус танхимыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр тохижуулахад МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос 25 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Бусад шаардлагатай хөрөнгийг Сүхбаатар өртөөний хамт олон өөрсдийн нөөц бололцоогоор шийджээ. Тус фитнесс танхим нь Сүхбаатар сумын хэмжээнд стандартын шаардлага хангасан хоёр дахь фитнесс танхим болжээ. Энэ нь "Эрүүл төмөр замчин" хөтөлбөрийг дэмжсэн томоохон ажил бөгөөд мэргэжлийн биеийн тамирын зааварлагч ажиллуулах учраас зөвхөн төмөр замчид төдийгүй орон нутгийн иргэд ч үйлчлүүлж болохыг өртөөний удирдлага онцолж байлаа.

Сүхбаатар зангилааны аж ахуйн нэгжүүд бүгд Онц, Сайн дүнтэй шалгууллаа. Тус зангилааны зарим төмөр замчдыг УБТЗ -ын шагналаар шагнав. Замын даргын энэ удаагийн үзлэгээр Замын даргын тушаалаар баталсан "УБТЗ-д тогтвор суурьшилтай ажилласны төлөө" мөнгөн урамшууллаар зарим төмөр замчдыг шагналаа.