Нүүр Цаг үе Сүхбаатар өртөөгөөр өнгөрсөн долоо хоногт 750 вагон нефть орж иржээ
Цаг үе

Сүхбаатар өртөөгөөр өнгөрсөн долоо хоногт 750 вагон нефть орж иржээ

G.Press 2 жилийн өмнө 62 үзэлт 0 сэтгэгдэл

 

Сүхбаатар өртөөгөөр өнгөрсөн долоо хоногт (арванхоёрдугаар сарын 4-11-ний хооронд) нийт 750 вагон буюу 40680 тонн нефтийн бүтээгдэхүүн орж иржээ. Үүнээс АИ92 бензин 164, АИ95 бензин, дизель түлш 533, онгоцны түлш 33, бусад төрлийн нефтийн бүтээгдэхүүн 10 вагон тус тус орж ирсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногоосоо гурван вагоноор илүү байна гэж манайд мэдээллээ.

Тодруулбал, Сүхбаатар өртөөгөөр арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 3-ны хооронд 747 вагон нефтийн бүтээгдэхүүн орж ирсэн байна.

Замын-Үүд өртөөгөөр өнгөрсөн долоо хоногт 89 вагон буюу 5012 тонн дизелийн түлш орж иржээ. Өнгөрсөн сард тус өртөөгөөр нийт 110 вагон дизелийн түлж орж ирсэн байна. Харин арванхоёрдугаар сард нийт 30000 тонн дизелийн түлш орж ирэх захиалгатайгаас одоогийн байдлаар 5012 тонн нь орж ирээд байгаа аж.

Толгойт өртөөнд өнгөрсөн долоо хоногт нийт 411 вагон нефтийн бүтээгдэхүүн буусан байна. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 151 вагоноор өссөн үзүүлэлт юм. Хэдий нефтийн бүтээгдэхүүний буулгалт өссөн ч сул зогсолтын хугацаа буурсан үзүүлэлт гарчээ. Тухайлбал, нефтийн ачаатай орон нутгийн вагоны сул зогсолт 0.5, ачааны нэг ажиллагаан дахь вагон сул зогсолт 0.1 цагаар буурсан гэж манайд мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.