Нүүр Цаг үе Сүхбаатар-Наушкиар галт тэрэг солилцоо буурав
Цаг үе

Сүхбаатар-Наушкиар галт тэрэг солилцоо буурав

G.Press 6 сарын өмнө 81 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

                             Долоо хоногийн нэгдсэн хурлыг Замын I орлогч дарга О.А.Казаков удирдлаа. Өмнөх долоо хоногт хоёр гологдол гарсан бол 46 дахь долоо хоногт дөрөв гарсан байна. Тодруулбал, энэ сарын 12-ны 05.00 цагт Хонхор-Бумбат хоорондын замд галт тэргэнд буга дайрагдсан байна. Мөн өдрийн 14.08 цагт Цомог өртөөний нэгдүгээр замаар орж ирсэн галт тэрэгний зүтгүүрийн А секцийн нэгдүгээр хос дугуй гацжээ. 13-ны 22.46 цагт Түнх өртөөнд орж ирсэн галт тэрэгний зүтгүүрийн А секцийн нэгдүгээр хос дугуйн буксны таг, хурд нэмжигчийн дуран гол мултарч унажээ. Түүнчлэн, 14-ний 19.48 цагт Замын-Үүд өртөөний зургадугаар замаас галт тэрэг хөдлөх үед туслах жижүүр зургаан ивүүрээс хоёрыг нь авалгүй үлдээснээр 200 метр газарт ивүүр чирэгдсэн дутагдал гарсан байна. Харин мөн өдрийн 12.42 цагт Улаанбаатар Татах хэсгийн 32 дугаар гар суман дээр 2ТЭ116УМ-017 илчит тэрэгний Б секцийн хоёдугаар тэргэнцрийн зургадугаар дугуй хоёр замаар гүйсэн нь гологдол, дутагдлын аль нь болохыг тогтоохоор судалж байгаа аж.

Дутагдлын хувьд Тээвэр зохион байгуулалтын алба, СИРДП-Е хэлтэс тус бүр нэг, Зүтгүүрийн аж ахуйн албанд долоо, Дохиолол холбооны албанд хоёр, бусдаар дөрөв бүртгэгджээ. Үүнээс үзэхэд хоорондын замд зүтгүүр эвдэрч тусламж авсан, ачаа орхисон дутагдал өсөж буйг Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр онцолж засварын чанарт анхаарахыг санууллаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гологдол дөрөв, дутагдал 152 нэгжээр буурсан байна.

Тайлант долоо хоногт 54 радио галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос 12-оор буурсан үзүүлэлт бөгөөд 14 радио галт тэргийг мөрдүүлэн аялуулж, галт тэрэг саатаагүй байна.

Оны эхнээс 11 дүгээр сарын 13-ныг дуустал 28 сая 709.6 мянган тонн ачаа тээвэрлэж төлөвлөгөөг 103.1 хувиар биелүүлжээ. Мөн 20 сая 332.9 мянган тонн ачиж, 103.9 хувиар биелүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт орон нутгийн 283600, транзит 110100, экспорт 249600, импорт 61700 тонн буюу нийт 705000 тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 25.5 мянган тонноор давуулсан үзүүлэлт юм.

“Багануур” ХК төлөвлөгөөнөөс 62 вагон дутуу буюу 3071, “Шивээ-Овоо” 74 вагон дутуу буюу 1668, “Шарын гол” ХК 24 вагон дутуу 1032 вагон тус тус ачжээ. Эдгээр компани нүүрсний гаралт муу, зөөвөр холдсон, техник эвдэгрсэн зэрэг шалтгаанаар дутуу ачсан байна. Тиймээс энэ сардаа багтааж төлөвлөгөөг нөхөж ачих тухай албан тоотыг УБТЗ-аас хүргүүлжээ.

46 дугаар долоо хоногт 6274 вагон буулгаж, төлөвлөгөөг 102 хувиар биелүүлсэн буюу хоногт дунджаар 18 вагон илүү буулгажээ. Хэсгийн хурдны 39 км/цагийн төлөвлөгөөг 39.55 км/цагаар биелүүлсэн байна. Зурмагийн тасалдлаас шалтгаалсан 17 галт тэрэг 1536 минут зогсож, хэсгийн хурдыг 0.01 км/цагаар удаашруулжээ. Галт тэрэгний дундаж жин тайлант долоо хоногт 3418.02 тонн болж төлөвлөгөөнөөс 258.02, өмнөх долоо хоногоос 96.25 тонноор нэмэгдсэн байна. Харин зүтгүүрийн бүтээмж 1493.39 мянган бохир тонн/км болж төлөвлөгөөнөөс 43.39 мянган бохир тонн/км-ээр илүү байна.

Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар хоногт 113 галт тэрэг /721.8 вагон/ хүлээн авч, 112 галт тэрэг /730.8 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж нь 16-16.1 галт тэрэг болов.

Нарийн царигаар хоногт дунджаар 7.5-7.7 галт тэрэг солилцсон буюу 53 галт тэрэг /413 вагон/ хүлээн авч, 54 галт тэрэг /422.8 вагон/ хүлээлгэн өгсөн байна.

Сүхбаатар-Наушкиар 45 галт тэрэг /295 вагон/ хүлээн авч, 53 галт тэрэг /334.2 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж нь 6.4-7.5 галт тэрэг болжээ.

 Өнгөрсөн долоо хоногт чингэлгийн 70 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос наймаар дутуу, оны эхнээс нийт 3327 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 567 галт тэргээр давуулсан үзүүлэлт юм. Замын-Үүд Шилжүүлэн ачих анги транзитын 2057, импортын 632 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх долоо хоногоос импорт 72-оор давж, транзит 357 чингэлгээр буурсан үзүүлэлт аж. Одоогийн байдлаар Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 410 чингэлэг, экспортын 2320 вагон ачаа байна.

Мөн энэ удаагийн хурлаар Худалдан авах ажиллагаа, борлуулалтын алба болон Эрчим хүч, ус хангамжийн төв ажлаа тайлагнав. Энэ сарын 17-ны байдлаар 455 тендерийн төлөвлөгөөр ЗТЯ-аар батлуулж, 325 /535 багц/ тендерийн худалдан авах ажиллагааг цахим системээр зохион байгуулжээ. Тус албаны дарга Б.Ууганбаярын танилцуулснаар зарлагдаагүй 130, дахин зарлагдах 50, үнэлгээний шатанд 23, гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн 48, гэрээ байгуулсан 180, тендер зарласан, хүлээн авч байгаа 40 тендер байгаа аж. Түлшний хувьд “Шунхлай” ХХК-тай энэ сард евро-2 түлш 8800, евро-5 түлш 200 тонн худалдан авах гэрээ байгуулжээ. Одоогийн байдлаар 2650 тонн буюу 3-4 хоногийн нөөцтэй байна. Өвлийн ажлын хувцасны хувьд Замын хэмжээнд түгээлт 94, гутал 91 хувьтай байгаа аж.

Хурлын төгсгөлд Замын I орологч дарга О.А.Казаков шинээр авах сэлгээний хоёр зүтгүүрийг хүлээж авах бэлтгэл хангах, 2026 онд түрээслэх зүтгүүрийн гэрээг хийх зэрэг үүргийг холбогдох удирдлагуудад өгч, Замын ангиуд өвөлд маш сайн бэлтгэснийг онцлон талархал илэрхийллээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.