ТӨМӨР ЗАМЫН ГАРМААР НЭВТРЭХДЭЭ ӨӨРИЙН БОЛООД БУСДЫН АМЬ НАС, ЭД ХӨРӨНГИЙГ ХАЙРЛАН ХАМГААЛАХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 06 цаг 32 минутад Сүхбаатар өртөөнөөс Улаанбаатарын чиглэлд аялж явсан 31 вагонтой ачааны галт тэрэгний урдуур ачааны машин хориглосон дохиогоор орж мөргүүлсэн осол гарлаа. Одоогоор шуурхай бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж, сэргээн засах ажил үргэлжилж байна.
