Монгол Улсад шинэ төмөр замууд, суурь бүтэц эзэмшигчид нэмэгдэж төмөр замын бүтээн байгуулалтын цар хүрээ, тээвэрлэлт өсөн нэмэгдэж байна. Тэр хэрээр ачаа тээвэр, тээвэр логистикийн үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан төмөр замын дотоодын сүлжээний суурь бүтцүүдээр дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр суурь бүтэц хооронд ачаа солилцох, дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 28-ны өдрийн 08.00 цагт Корпрэйт конвэйшин центрийн "Улаанбаатар танхим"-д эхлэх хэлэлцүүлэгт Зам, тээврийн хөгжлийн яам “Монголын төмөр зам” ТӨХК “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ “Улаанбаатар төмөр зам” ХНН “Тавантолгой төмөр зам” ХХК ”Монголиантранс ложистик” ХХК “Монголиан транс лайн” зэрэг төмөр замын байгууллагууд оролцох юм.
