Хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх нь нийгэмлэгийн тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх үндсэн нөхцөлийн нэг юм. Энэ зорилгын хүрээнд УБТЗ-ын сургалт хариуцсан ажилтны анхдугаар зөвлөгөөнийг нийгэмлэгийн хүний нөөцийн албанаас зохион байгуулав. Зөвлөгөөний үеэр УБТЗ-ын хэмжээнд техникийн сургалтыг зохион байгуулах арга зүйг шинэчлэх, орчин үеийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, орчныг сайжруулах, нэгдсэн системийг хэрэгжүүлэх зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж зөвлөлдлөө.
