УБТЗ ХНН тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар стандартыг олон улсын жишигт хүргэх зорилтын хүрээнд менежментийн нэгдсэн тогтолцооны "Сургагч багш" нарыг бэлтгэх цуврал сургалтыг зохион байгуулсаар байгаа билээ. 2023 он гарснаас хойш 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ сургалтаар менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг эрчимжүүлэх, сайжруулах, стандартын шаардлагыг хэрхэн өөрийн ажил дээр буулган ойлгох, сургагч багшид байвал зохих мэдлэг, ур чадвар түүнийг эзэмших, тасралтгүй хөгжиж гэх мэт олон талын асуудлыг онол-практик хослуулан үзлээ. Сургалтаар олж авсан мэдлэг, сургалтын өгөөжийг шалгалтаар дүгнэн амжилттай төгссөн сургагч багш нартаа батламж гардууллаа. Дараагийнх буюу хоёрдугаар ээлжийн сургалтыг маргааш нөгөөдөр зохион байгуулах юм. Мөн Маркетингийн алба, Техникийн бодлого, стандартчиллын албатай хамтран “Менежментийн нэгдсэн тогтолцоо”-ны сургагч багш нарыг АПУ ХК-тай танилцах, туршлага судлах ажлыг амжилттай зохион байгууллаа.
