Нүүр Цаг үе Сургагч багш бэлтгэх есдүгээр дамжааныханд батламж гардууллаа
Цаг үе

Сургагч багш бэлтгэх есдүгээр дамжааныханд батламж гардууллаа

G.Press 2 жилийн өмнө 55 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын Менежментийн нэгдсэн тогтолцооны "Сургагч багш болон Дотоод аудитор" бэлтгэх хөтөлбөрийн дагуу Техникийн бодлого, стандартчиллын албанаас зохион байгуулж байгаа гурав хоногийн сургалтын 11-р ээлж буюу МНТ-ны Сургагч багш бэлтгэх есдүгээр дамжаа  өнгөрсөн 25-27-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж амжилттай төгссөн төгсөгчдөдөө БАТЛАМЖ гардууллаа. Энэ удаагийн сургалтад УБТЗ-ын 29 бүтцийн нэгжийн 51 ажилтан хамрагдлаа.

Энэ удаагийн сургалтаар менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг эрчимжүүлэх, сайжруулах, стандартын шаардлагыг хэрхэн өөрийн ажил дээр буулган ойлгох, сургагч багшид байвал зохих мэдлэг, ур чадвар түүнийг эзэмших, тасралтгүй хөгжиж сайжруулж байх гэх мэт олон талын асуудлыг онол-практик хослуулан үзлээ. Сургалт ТЗДС-ын сургалтын баазыг түшиглэн зохион байгуулагдсан бөгөөд, сургалтын дадлага ажлыг Маркетингийн албатай хамтран зохион байгууллаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.