Өнгөрсөн шөнө буюу 14-15-нд шилжих шөнө УБТЗ-д анх удаа Замын II анги Улаанбаатар өртөөний сум №33-г КЖДэ кран ашиглан хуулж дэрийн улнаас доош 30-40см хүртэл ухаж балласт эрүүлжүүлэх, бетон ялуутай Р65 маягийн 1/11 маркийн суман шилжүүлгийг шинээр тавих цонхны ажил амжилттай хийж дуусгалаа. Уг цонхны ажилд Замын II ангийн таван хэсгийн 40 гаруй замчин, хоёр замчин дохиочин, таван мастер, таван бригадын дарга, мөн тооны жолооч, Зам засварын машинт станцийн долоон механизатор, инженер техникийн ажилтнууд нийт 80 гаруй ажилтнууд оролцлоо.
