Төмөр замын тээврийн салбарын статистикчдийн зөвлөгөөнийг өчигдөр Ган зам төвд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнийг 10 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн бөгөөд ЗТХЯ, Үндэсний статистикийн Хороо, "УБТЗ" ХНН, "Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК, "БТЕГ" ХХК зэрэг байгууллагын статистикчид оролцож, төмөр замын тээврийн статистикийн бүрдэлт, статистик өгөгдөл боловсруулалт, программ хангамжийн ашиглалт, мэдээ болон хатуу тайлангийн тулгалт зэрэг сэдвээр зөвлөлдөж, тулгамдсан асуудлуудаа ярилцаж хэлэлцлээ. Мөн зөвлөгөөний үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Зам тээврийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах дунд хугацааны дэд хөтөлбөрийн хүрээнд "Зам тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн платформ"-ыг хөгжүүлэх ажлын явцын талаарх мэдээллийг зөвлөгөөнд оролцогсдод хүргэлээ.