Нүүр Нийгэм Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан асуудлуудаар илтгэл тавилаа
Нийгэм

Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан асуудлуудаар илтгэл тавилаа

G.Press 3 жилийн өмнө 93 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо болон Монложистикс Групп хамтран “Ложистикс Форум” -ыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулсан юм. Монгол Улсын Тээвэр ложистикийн салбарт тулгарч буй асуудалд хамтын шийдэл эрэлхийлэх, ирээдүйн чиг хандлага, гарц боломжийг тодорхойлох, төр засгийн бодлого чиглэлийг танилцуулах зорилгын хүрээнд 2023 оны тус арга хэмжээг зохион байгуулжээ. ЗТХЯ, Төмөр замын суурь бүтэц эзэмшигчид, тээвэр ложистикийн салбарынхан, хувийн хэвшлийн төлөөллийг хамарсан энэ форумд нийт 500 гаруй зочид оролцлоо. Форум дэд бүтэц, терминал, төмөр замын нөхцөл байдал, импортын тээвэр болон хөрш орнуудын тээврийн нөхцөл байдал гэх дэд сэдвүүдийн хүрээнд явагдсан бөгөөд ОХУ болон БНХАУ-ын Нэгдсэн Ложистикийн холбооны төлөөллүүд оролцож тээврийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулснаараа онцлогтой байлаа.

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын төмөр замын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалт, тээвэр ложистик, салбарын дэд бүтэц, терминалуудын байдал, импортын тээвэр болон хөрш орнуудын тээврийн нөхцөл байдал зэрэг сэдвээр төлөөлөгчид илтгэл тавьж танилцуулж хэлэлцүүлэгт оролцлоо. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.