Төмөр замын тээврийн салбарт болон өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлж болохуйц дэвшилтэт техник, технологи мэдлэгийг баялаг болгох, хуучин хэвшиж тогтсон арга шийдэл, загваруудыг шинжилж судлаад шинэчлэх, байгууллага хамт олны шинэ мэдлэг, арга туршлагыг нээн илрүүлэх, шалгаруулах уралдааныг зарласан. УБТЗ-ын Залуу ажилтны хөгжлийг дэмжих бодлогын баримт бичгийн хүрээнд аюулгүй байдал, тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахад тулгамдсан асуудлыг тодорхойлох, шинэ боломж, шинэ хэрэглээг санал болгох, дэвшилтэт технологи, арга, шийдэл нэвтрүүлэх, бүтээлч сэтгэлгээ, инновацыг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Шилдэг зохион бүтээгч - 2023" уралдааныг зохион байгуулж дүнгээ гаргаж дууслаа. Шилдэг зохион бүтээгчдээр:
- Улаанбаатар татах хэсгийн Техник үзлэгийн цехийн засварчин З.Мягмаржав
- Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн ашиглалтын инженер Б.Нямсүрэн
- Тээврийн хяналтын албаны СИРДП-Е хариуцсан байцаагч С.Мөнхсайхан нарын төсөл, бүтээлүүд шалгарлаа.
Хамтран зохион байгуулсан:
Техникийн бодлого, стандартчиллын алба
@Гадаад харилцааны алба
