"ШИЛДЭГ ЗОХИОН БҮТЭЭГЧ - 2023" уралдааны шилдгээр шалгарсан төмөр замчин залуучуудын хоёрдугаар ээлж ОХУ-ын Оросын төмөр замууд нийгэмлэгийн Дорнод Сибирийн төмөр замд өөрсдийн үндсэн мэргэжлийн дагуу туршлага судалж ажиллалаа. Хоёрдугаар ээлжийн ахлагчаар Залуучуудын төв байгууллагын гишүүдийн Хөгжил хариуцсан дэд тэргүүн Б.Баатаржаргал, шилдэг шинийг санаачлан зохион бүтээгчид болох УБ татах хэсгийн засварчин З.Мягмаржав, Хэмжил зүйн төвийн вагон жингийн засварын инженер А.Сэр-Од, Зорчигчийн вагон депогийн мэдээлэл сүлжээний инженер М.Саруулгэрэл мөн Гадаад харилцааны албанаас орчуулагчаар Э.Тэнгис нар туршлага судлан ажиллалаа.
