Нүүр Цаг үе Шилдэг төмөр замчдыг шагналаа
Цаг үе

Шилдэг төмөр замчдыг шагналаа

G.Press 2 жилийн өмнө 82 үзэлт 0 сэтгэгдэл

 

Залуучуудын төв байгууллагаас зохион байгуулж буй “Гурван үеийн уулзалт” Улаанбаатар зангилаанд зохион байгуулагдах үеэр залуучуудын байгууллагын хөгжил цэцэглэлтэд оруулсан идэвх зүтгэл, амжилт бүтээлийг нь үнэлж нэр бүхий төмөр замчдыг шагнаж урамшууллаа.  Үүнд МТЗ-чдын ҮЭ-ийн “Баярын бичиг”-ээр Төмөр замын дуу бүжгийн чуулгын ажилтан А.Ундрахбаяр, Улаанбаатар татах хэсгийн ажилтан О.Отгонцэцэг нарыг, “Хүндэт үнэмлэх”-ээр Вагон ашиглалтын депогийн ТҮГ-ын дарга Э.Батням, Техникийн бодлого, стандарчиллын албаны инженер Г.Дашням нарыг тус тус шагналаа. Мөн ЗТБ-ын “Тэргүүний залуу” медалиар Замын II ангийн 21 дүгээр хэсгийн мастер Б.Хосбаяр, Зорчигч үйлчилгээний төвийн лавлан мэдээлэгч П.Хандсүрэн МХЗЭ-ийн “70 жилийн ойн медаль”-иар эвлэлийн ахмад ажилтан Г.Батхүү, Улаанбаатар татах хэсгийн технологич инженер Ж.Нацагдорж, Улаанбаатар өртөөний ХАБЭА-н инженер Л.Ганхуяг нарыг тус тус шагналаа.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.