Энэ сарын 12-нд болсон замын мастеруудын зөвлөгөөний үеэр ажил үйлсээрээ мэргэжил нэгтнүүдээ хошуучилж ажилласан шилдэг тэргүүний мастеруудыг шагнаж урамшууллаа. Үүнд Замын даргын тушаалаар “Төмөр замчны алдар” тэмдгээр Замын II ангийн мастер Л.Батсүх, “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр Замын IV ангийн мастер, А.Алтанбагана, “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр Замын I ангийн мастер Б.Мөнхбаяр нар тус тус энгэрээ мялаалгалаа. “Галт тэрэгний эрчимжсэн хөдөлгөөний үеийн мастер” сэдэвт зөвлөгөөнд хүрэлцэн очсон Замын удирдлагууд тэдэнд шагналыг нь гардуулж, цаашдын хөдөлмөрт нь их амжилтыг хүсэн ерөөсөн юм.
