Сар шинийн баярыг тохиолдуулан шилдэг тэргүүний төмөр замчдын энгэрийг мялаалаа. Тодруулбал, "Төмөр замчны алдар" тэмдгээр Замын II ангийн зам тосолгооны вагоны дарга Л.Эрдэнэ-Очир, Тээвэр зохион байгуулалтын албаны ахлах байцаагч Н.Амаржав, Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Ш.Юндэнцэрэн, "Тэргүүний төмөр замчин" тэмдгээр Вагон ашиглалтын депогийн Улаанбаатар ТҮГ-ын вагон үзэгч С.Отгонбаатар, Улаанбаатар өртөөний ачаа вагон хүлээлцэгч С.Батцэцэг, Улаанбаатар татах хэсгийн зааварлагч машинч Б.Шагдарсүрэн нарыг шагнав. Мөн "Онц хөдөлгөөнчин" тэмдгээр Дохиолол холбооны албаны ахлах инженер М.Эрдэнэбаяр, Хүүхдийн секторын ахмад Ц.Ганбат, "Хүндэт үнэмлэх"-ээр Улаанбаатар татах хэсгийн ахмад Ц.Гантөмөр, АБТЭМА-ийн мэргэжилтэн Б.Оюунзул нарыг шагнасныг Замын удирдлагууд гардуулж, баяр хүргэлээ.
