Нүүр Цаг үе Сэргээн босгох галт тэрэгний дуурайлган үзүүлэх дадлага сургууль хийгдэж байна
Цаг үе

Сэргээн босгох галт тэрэгний дуурайлган үзүүлэх дадлага сургууль хийгдэж байна

G.Press 2 жилийн өмнө 57 үзэлт 0 сэтгэгдэл

 

Өнөөдөр 09/06 Зүнхараа зангилааны Ачааны вагон засварын депог  түшиглэн Сэргээн босгох галт тэрэгний дуурайлган үзүүлэх дадлага сургууль хийгдэж байна. Энэ удаагийн дадлага сургуулийн цагийн байдал нь ослын улмаас хөдлөх бүрэлдэхүүн /2 вагон/ замаас гарч унасан, гал түймэр гарсан гэж өгөгдсөн. Дуурайлган үзүүлэх дадлага сургуульд Сэргээн босголтын галт тэрэг бүрэн бүрэлдэхүүнээрээ, Зүүнхараа Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн Гал унтраах хэсэг хоёр галын автомашин, 12 хүн, хамгаалалтанд 10 хүн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 19-р анги нэг автомашин, зургаан хүн, Зүүнхараа зангилааны аж ахуй нэгжийн 65 ажилтан, тусгай техник хэрэгсэлтэйгээр тус тус замаас гарсан вагоныг сэргээн босгох ажиллагаанд оролцож байна. Сургуулийг Хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцсан орлогч бөгөөд Гамшгаас хамгаалах штабын дарга Ш.Нямсүрэн удирдаж байгаа бөгөөд хойд хэсгийн зангилаадын салбар нэгжийн улирдлага 22 хүн ирж үзэж байна

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.