Нүүр Цаг үе С.Бэхбаатар: Өвлийн бэлтгэл ажил төлөвлөсөн хугацаандаа бүрэн дуусна
Цаг үе

С.Бэхбаатар: Өвлийн бэлтгэл ажил төлөвлөсөн хугацаандаа бүрэн дуусна

G.Press 2 жилийн өмнө 64 үзэлт 0 сэтгэгдэл

 

Вагон ашиглалтын депогийн Ерөнхий инженер С.Бэхбаатараас өвлийн бэлтгэл ажлын явц,  биелэлтийн талаар тодруулав.

 

      -Вагон ашиглалтын депогийн хэмжээнд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 29 ажил төлөвлөн гүйцэтгэж байна.  Үүнээс урсгал засварын чиглэлээр 17 ажил төлөвлөснөөс одоогоор 89.4 хувийн биелэлттэй байна. Эрдэнэт ТҮГ-ын барилгын гадна орчны 600 ам.метр талбайг тохижуулснаар ажилтнууд болон автомашин зорчиход саадгүй боллоо. Мөн Чойр ТҮГ-ын салгалттай засварын замд хүйтний улирал болон цаг агаарын хүндрэлтэй үед засварчид үйлчлүүлэх сууц байрлуулсан.

Өвлийн бэлтгэлийг хангахаар урсгал засвараас бусад чиглэлээр 12 ажил төлөвлөж, өнөөдрийн байдлаар 82 хувийн биелэлттэй ажиллаж байна.

Шинээр ажилд орсон 56 ажилтныг анхны өвөл өвөлжигчийн 40 цагийн хичээл, дадлагад бүрэн хамрууллаа. Түүнчлэн, Сүхбаатар ТҮГ-ын халаалтын цахилгаан зуухны клапан, хаалт эвдэрснийг бүрэн засварлав. Мөн депогийн хэмжээнд ашиглагдаж байгаа шуурхай ажлын болон зэхэлт бэлтгэлийн найман автомашины техникийн урсгал засварыг АТҮТ болон бусад үйлчилгээний төвүүдэд хийлгэлээ. Үүнээс гадна, депогийн хэмжээний суурин төхөөрөмжийн есөн машинчийн кран, 3600 метр хийн шугам, арван ширхэг даралтат савны ашиглалтын бэлэн байдалд үзлэг хийж, бэлэн байдлыг хангасан. Зорчигчийн вагоныг усаар зэхэх бүх худганд үзлэг шалгалтыг хийж, зохих засварыг бүрэн хийлээ. Бүх ТҮГ-уудад худаг болон хийн суурин төхөөрөмжийн 460 метр ф32 мм-ийн резинэн хоолойг олгоод байна. Ажилтнуудын өвлийн хувцасны захиалгыг Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанд өгсөн. Энэ жилийн өвлийн хувцсанд 371 ажилтны хувцас, 388 хос гутал захиалсан.

-Хэчнээн вагоныг өвлийн тээвэрт бэлтгэх вэ?

-Өвлийн тээврийн  бэлтгэл ажлын хүрээнд "УБТЗ" болон хувийн хэвшлийн 6000 гаруй вагонд үзлэг шалгалт хийнэ. Энэ ажил маань төлөвлөгөөний дагуу есдүгээр сарын 15-наас эхэлж хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Одоогоор бэлтгэл ажил явагдаж байна.

Вагон ашиглалтын депогийн хэмжээнд 2023-2024 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд төлөвлөсөн ажлууд хугацаандаа бүрэн хийгдэж дуусна.

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.