Нүүр Цаг үе С.Бэхбаатар: Өвлийн бэлтгэл ажил 100 хувь биелсэн
Цаг үе

С.Бэхбаатар: Өвлийн бэлтгэл ажил 100 хувь биелсэн

G.Press 2 жилийн өмнө 60 үзэлт 0 сэтгэгдэл

 

Вагон ашиглалтын депогийн Ерөнхий инженер С.Бэхбаатараас цаг үеийн байдал, өвлийн бэлтгэлийн талаар тодрууллаа.

 

-Өвөлд хэрхэн бэлтгэж байна вэ. Ажил хэдэн хувьтай явж байна?

 

-Манай Вагон ашиглалтын депо ирэх өвөлд бэлтгэн, хоёр чиглэлээр 29 зүйлтэй төлөвлөгөө гарган хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллалаа. Урсгал засварын чиглэлээр 17 ажил төлөвлөснөөс 100 хувийн гүйцэтгэлтэй хийж дууслаа. Бүх Техник үзлэгийн газруудын сантехникийн шугамд үзлэг, засвар хийлээ. Тухайлбал, Сүхбаатар, Улаанбаатар ТҮГ, Дархан-2 дахь Вагон засварын газар,  Хөтөл ТҮХ-ийн сантехникийн шугамд өөрсдийн хүчээр урсгал засвар хийлээ.

Ерөө, Улаанбаатар, Багануур, Замын-Үүд, Чойр ТҮГ-уудын өрөө тасалгаануудад урсгал засвар хийж дууссан.  Дархан-2 дахь Вагон засварын газрын барилгын нэгдүгээр давхарын найман өрөөнд урсгал засварыг хийлээ.

Эрдэнэт ТҮГ-ын барилгын гадна орчны 600 ам метр талбайг тохижуулснаар ажилтнууд болон автомашин зорчиход саадгүй боллоо. Мөн Чойр ТҮГ-ын салгалттай засварын замд хүйтний улирал болон цаг агаарын хүндрэлтэй үед засварчид үйлчлүүлэх сууц байрлуулсан.

Түүнчлэн, Сүхбаатар ТҮГ-ын халаалтын цахилгаан зуухны клапан, хаалт эвдэрснийг бүрэн засварлав. Мөн депогийн хэмжээнд ашиглагдаж байгаа шуурхай ажлын болон зэхэлт бэлтгэлийн найман автомашины техникийн урсгал засварыг АТҮТ болон бусад үйлчилгээний төвүүдэд хийлгэлээ. Үүнээс гадна, депогийн хэмжээний суурин төхөөрөмжийн есөн машинчийн кран, 3600 метр хийн шугам, арван ширхэг даралтат савны ашиглалтад үзлэг хийж, бэлэн байдлыг хангасан. Зорчигчийн вагоныг усаар зэхэх бүх худганд үзлэг шалгалтыг хийж, зохих засварыг бүрэн хийлээ. Бүх ТҮГ-уудад худаг болон хийн суурин төхөөрөмжийн 460 метр ф32 мм-ийн резинэн хоолойг олгоод байна. Өвлийн тээврийн  бэлтгэл ажлын хүрээнд "УБТЗ" болон хувийн хэвшлийн 6000 гаруй вагонд үзлэг шалгалтыг төлөвлөгөөний дагуу хийж байна.

 

-Ажилчдын өвлийн бэлтгэл хэр байна вэ. Өвлийн хувцасны хангалтаа авсан уу?

 

-2023 онд шинээр ажилд орсон 84 ажилтанд өвөл ажиллах талаар 40 цагийн сургалт, зааварчилгаа, дадлагын ажлыг зохион байгууллаа.

Мөн ажилтнуудынхаа өвлийн ажлын хувцас, гутал хэрэгслийг Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албанаас авсан. Үүнд 364  хос ажлын хувцас, 381 хос ажлын гутал, өвлийн  80 малгай, хөвөнтэй 3000 бээлий, 4000 ажлын саарал бээлий,1257 шар хантааз захиалан авлаа.

 

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.