УБТЗ Дэлхийн “Оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг 2013 оноос хойш 10 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн арга хэмжээг “Оюуны өмч, инноваци” нэрийн дор Техникийн бодлого, стандартчиллын алба, Зорчигч тээврийн алба хамтран зохион байгуулав. Жил бүрийн энэ өдрөөр төмөр замчид Замын хэмжээнд зарласан “Шинэ бүтээл, Ашигтай загвар” болзолт уралдаанаа дүгнэж, амжилттай оролцсон аж ахуйн нэгж, ажилтнуудаа шагнан урамшуулахаас гадна тэдний санаачилсан бүтээлийг олон нийтэд сурталчилдаг уламжлалтай.
Энэ удаагийн “Оюуны өмч, инноваци” өдөрлөгийн үеэр “ШБАЗ-2022” болзолт уралдааныг дүгнэж, амжилттай оролцсон аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг шагнаж урамшуулав.
Тээврийн үндсэн үйлдвэрлэлийн чиглэлээр:
1-р байрт Зүтгүүрийн аж ахуйн алба
2-р байрт Замын аж ахуйн алба
3-р байрт Дохиолол холбооны алба
Байгууллага, салбар нэгжээс:
1-р байрт Зорчигчийн вагон депо
2-р байрт Замын-Үүд шилжүүлэн ачих анги
3-р байрт Зүүнхараа дахь Ачааны вагон депо
Тээвэрлэлтийн бус үйлдвэрлэлийн чиглэлээр:
1-р байрт Төмөр замын дээд сургууль
2-р байрт Төв засварын үйлдвэр
3-р байрт Хэмжил зүйн төв
Ном сурах бичиг, гарын авлага:
1-р байрт Техникийн бодлого стандарчиллын албаны ахлах инженер О.Дэмбэрэлсүрэнгийн “Төмөр замын удирдахуйн ухаан” ном
2-р байрт Төмөр замын дээд сургуулийн багш Мя.Бямбасүрэн, С.Галбадрах, Б.Тулгуурбаяр, Ма.Бямбасүрэн нарын “Зүтгүүрийн найдваржилт” ном
3-р байрт ЭЧВОД-1 ангийн Ахмадын зөвлөлийн дарга С.Энхтайван, цахилгааны ахлах багш Л.Булгирмаа нарын “Цахилгаан энергийн дамжуулалт, хуваарилалт” ном, “Цахилгаанчны сурах бичиг” зэрэг бүтээлүүд шилдгээр шалгарлаа.
Мөн “Шилдэг 10”-т дараах бүтээлүүд шалгарав.
-
Улаанбаатар татах хэсгийн Технологич инженер Л.Энхбаяр, токарьчин Ц.Ихбаяр нарын “2ТЭ116УМ серийн илчит тэрэгний 18-9ДГ хөдөлгүүрийн крышка сэргээн засварлах”
-
Дархан татах хэсгийн реостат тохируулгын инженер Л.Батболд, Түлш шүүрийн группын засварчин Б.Баттулга нарын “Эргэлтийн тоо тохируулагчийн стенд”
-
Замын аж ахуйн албаны механик инженер Д.Баатарын “Зорчигчийн 475-р вагоныг зам төмрийн тосолгооны зориулалтаар тоноглох”
-
Замын аж ахуйн албаны ерөнхий механик Б.Лхагвасүрэнгийн “Тоонолжийн элэгдлийг гагнуурын шаваасын аргаар сэргээн засварлах”
-
Вагоны аж ахуйн албаны инженер Б.Оюунжаргалын “Ачааны вагонуудыг өвөл, зуны тээвэрт бэлтгэх ажлыг бүртгэх цахим программ”
-
Зүүнхараа ачааны вагон засварын депогийн мастер Э.Анхбаяр, засварчин Г.Амарбаясгалан нарын “Өсгийг вагоноос авч угсрах тоноглол”
-
Зорчигчийн вагон депогийн инженер М.Дөлгөөн, засварчин М.Уугандорж, Г.Анхбаяр, Б.Содбаяр нарын “Радиотар угаах машин”
-
Вагоны аж ахуйн албаны байцаагч А.Пүрэвбаатарын “Гүүшингийн дотор цагираг суларсан эсэхийг шалгах хөшүүрэг”
-
Дохиолол холбооны I ангийн инженер Б.Үржинхандын “Сумын болон гармын цахилгаан хөдөлгүүр шалгах стенд”
-
Эрчим хүч, ус хангамжийн төвийн инженер Б.Энхтуулын “Нарны цахилгаан үүсгүүрийн системийн шийдэл”
УБТЗ-ын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, уралдаанд амжилттай оролцсон нийт төмөр замчдадаа талархал илэрхийлье.