Тээврийн хяналтын албаны хойд хэсэглэл хариуцсан орлогч дарга Б.Энхбаяр, Замын аж ахуй хариуцсан байцаагч Д.Даваажав нар замын хойд болон төвийн хэсгүүдийн гол замын дагуу цас мөс, голын усны халиа гүйдэг гүүр хоолой, суваг шуудууны байдалд галт тэрэг дагалдан болон явганаар хаврын шар усны байдалд үзлэг шалгалт хийж, холбогдох үл тохирлыг арилгах чиглэл өгсөн байна. Төмөр замын дагуу цас ихээр орсон, агаарын хэм өдөр бүр дулаарч, цас мөс хайлан урсаж байгаагаас гүүр, хоолой, суваг шуудуугаар урсан гарах усны түвшин нэмэгдэж байна. Улмаар, уулын шар усны үер буух өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж буй тул зангилаа, өртөө, зөрлөг, замын хэсэг, тасгууд шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг төмөр замчид маань Хөдөлгөөний аюулгүй байдлын эерэг соёлыг бүрдүүлэх тухай А-02 тушаалын хүрээнд нээлттэй мэдээллийг хүргэх нь учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх юм.
