Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймэр гарах эрсдэл эрс нэмэгддэг. Энэ талаар УБТЗ-ын гэрээт Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч, хошууч Д.Мөнгөн-Өлзий дараах сэрэмжлүүлэгийг өгч байна.
Монгол Улсын ойн тухай хуульд жил бүрийн гуравдугаар сарын 20-оос зургадугаар сарын 10,есдүгээр сарын 20-оос арваннэгдүгээр сарын 10 хүртэлх хугацааг “Түймрийн аюултай үе” гэж үздэг.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээгээр дөрөвдүгээр сард агаарын хэм нийт нутгаар дулаарах хэдий ч олон жилийн дунджаас хур тунадас багатай, хуурайшилт өндөр, салхи шуурга ихтэй байх магадлал өндөр байгааг мэдээлсэн. Хуурайшилтынулирал эхэлсэнтэй холбогдуулан шугам зам дагуу шар өвс, ой, хээрийн түймрээс сэргийлэх, иргэдэд хор хохирлыг таниулах,урьдчилан сэргийлэх арга замыг сурталчилах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалж оролцоог нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн байгууллагаас “Шар өвс шатахуунтай адил шатна” нөлөөллийн аяныг эхлүүлээд байна.Уг аянд УБТЗ ХНН-ийн төмөр замчид нэгдэж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Гал гарсан тохиолдолд унтраах, шуурхай арга хэмжээ авах, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, ой, хээрийн бүсэд сонор сэрэмжтэй ажил үүргээ гүйцэтгэж ажиллах шаардлагатай байгааг манай албанаас онцгойлон анхааруулж байгаа юм.
-Нөлөөллийн аяны хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?
Замын хэмжээнд төмөр замчдадаа дараах зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг анхааруулж байна. Үүнд: Түлсэн гал,асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох, хуурайшилт ихтэй үед ой, хээр т ил задгай гал түлэхгүй байхад анхааруулж байна.
Машин техникийн утааны янданг оч баригчтай болгох, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-аас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах,
түймрийн аюултай үед айл өрх бүр цогтой халуун үнс, нурмаа тусгайлан бэлтгэсэн таглаа бүхий нүх, саванд хийж хэвшээрэй. Насанд хүрээгүй хүүхдийг чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй болох, байгууллагууд зарлан мэдээллийн дуут дохиотой байх зэрэг зөвлөмж мэдээллийг өгсөөр байна. Цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдлийг дагуулж байна. Тиймээс өнжмөл шар өвсийг хадаж зулгаах байдлаар устгахыг зөвлөе.
Гал түймрийн дуудлага хэр ирж байна вэ?
Өнгөрсөн онд замын хэмжээнд галт түймэр, гамшиг ослын 23 дуудлага, он гарсаар зургаан дуудлага ирсэн. Эдгээрээс төмөр замд учирсан хохиролгүй.
Харин өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд ногоон бүс, зуслангийн чиглэлд хөрсний шар өвс шатсан нийт 105 удаагийн дуудлага бүртгэгдэн 152.78 га талбай шатсан.
-Гал гарсан тохиолдолд эн тэргүүнд авах арга хэмжээ?
-Ой, хээрийн түймэр гарч буйг мэдсэн даруйдаа мэргэжлийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй. Орон нутгийн засаг захиргаа болон Онцгой байдлын албаны 101, 105 дугаарын утас, УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны Диспетчерийн 244080, 86114058, Улаанбаатар Цэрэгжүүлсэн хамгаалах ангийн Гал унтраах хэсгийн шуурхай дуудлагын жижүүрийн 24101 утсаар цаг алдалгүй мэдэгдэх хэрэгтэй.
