Замын даргын үзлэгийн комисс хойд, урд замд ажиллах үеэрээ төмөр замын тээврийн салбарт он удаан жил үр бүтээлтэй ажилласан, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан төмөр замчдыг шагнаж урамшууллаа.
Тухайлбал, “Төмөр замчны алдар” тэмдгээр Дархан Татах хэсгийн ээлжийн жижүүр машинч Б.Хишигжаргал, Замын VI ангийн замчин Ч.Шинжээравдан, ЗЗМС-ын краны оператор Ж.Баттулга, Дохиолол холбооны II ангийн монтёр-механикч Г.Өлзиймөнх, өндөр настан Н.Бадамгарав, Замын-Үүд өртөөний өндөр настан Б.Сувдаа нарыг шагналаа.
Мөн “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр Эрдэнэт солилцох тасгийн зааварлагч машинч Д.Ганболд, Дархан өртөөний тасалбарын нярав Н.Оюунчимэг, “Улиасхан” цэцэрлэгийн багш Б.Отгонбаяр, БАҮ-ний I ангийн шаварчин-будагчин Ж.Цагаанхүү, Замын-Үүд ТҮГ-ын цахилгаанчин Л.Ганбат, Сайншанд өртөөний тээшийн нярав Ё.Нямханд нарын 10, “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр Замын I ангийн замчин У.Оюу, Сайншанд Татах хэсгийн засварчин Б.Энхбат, Айраг өртөөний дарга З.Адъяа нарын зургаа, “Хүндэт үнэмлэх”-ээр Замын II ангийн замчин Б.Бум-Асрал, Мод боловсруулах үйлдвэрийн оосорлогч- хөрөөчин А.Мөнхбаяр, ЗЗМС-ын замчин М.Энхсүх нарын есөн хүнийг тус тус шагналаа.