Нүүр Цаг үе Шаардлагатай хөрөнгө оруулалт, эд анги, металл хийцийн тооцоог хийж танилцуулахы...
Цаг үе

Шаардлагатай хөрөнгө оруулалт, эд анги, металл хийцийн тооцоог хийж танилцуулахыг үүрэг болгов

G.Press 2 жилийн өмнө 51 үзэлт 0 сэтгэгдэл

 

Замын III ангийн зам элс, шороонд ихээр дарагддаг. Энэ нь, замын чигжээсийн ажиллах чадварыг алдагдуулж, галт тэрэгнээс ирэх ачаалал шууд зам төмөр, дэр, завсрын бэхэлгээнүүдэд ирдэг байна. Ингэснээр, замын гэмтлийн тоо нэмэгдэхэд нөлөөлж байна хэмээн ангийн дарга Ж.Анхбаяр Үзлэгийн комисст илтгэв. Мөн хуучин зам төмрүүд ядралд орж, хурц гэмтэл ихээр гарах болжээ. Дээрх эрсдэлийг бууруулахын тулд балласт эрүүлжүүлэх дунд засвар хийх, хуучин зам төмрүүдийг солих шаардлагатай байгааг тайлбарлалаа. Үзлэгийн комиссынхон шаардлагатай хөрөнгө оруулалт, эд анги, металл хийцийн тооцоог хийж танилцуулахыг үүрэг болгов.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.