Нүүр Цаг үе Р.Рашийг Байгал-Амурын төмөр замын 50 жилийн ойн медалиар шагнав
Цаг үе

Р.Рашийг Байгал-Амурын төмөр замын 50 жилийн ойн медалиар шагнав

G.Press 1 жилийн өмнө 53 үзэлт 0 сэтгэгдэл

 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, Замын даргын зөвлөх Р.Рашийг Байгал-Амурын төмөр замын 50 жилийн ойн медаль, мөн БАМ-ын төмөр замуудын хамтын нөхөрлөлийн холбооны ерөнхийлөгчийн зарлигаар Байгал-Амурын гол замын барилгын ажил эхэлсний 50 жилийн ойн медалиар тус тус шагнасныг өнөөдөр “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн гардуулан өгч баяр хүргэлээ. Шагналыг гардуулахад УБТЗ-ын удирдлагууд байлцлаа. Шагналаа гардан авсныхаа дараа Р.Раш талархал илэрхийлж хэлсэн үгэндээ,төмөр замчин гэдэг эрхэм хүндтэй мэргэжлийг өвлүүлсэн Оросын эрдэмтэн багш нарт үргэлж талархаж явдгаа дурдаад саяхан Дорнод Сибирийн төмөр замтай хийсэн цахим уулзалтын үеэр И.В.Милостных, З.Ф.Египко, В.М.Лапоха, А.И.Касьянов зэрэг эртний танил орос нөхөдтэйгээ халуун дотно яриа өрнүүлснээ дурссан юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.