УБТЗ-ын Их барилга, хөрөнгө оруулалтын албаны Захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Р.Энхдалайгаас энэ оны төгсгөлд Замын их барилга, их засвар, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн талаар талаар тодрууллаа.

 

-Энэ онд Замын хэмжээнд 152 их барилга, 319 их засварын ажил төлөвлөсөн.  Их засвараас 204 ажлыг хааж, 53 ажлыг дуусгуулан хүлээж аваад байна. Харин 45 ажил одоо хийгдэж байна. Их барилгаас 52 ажлыг хааж, 32 ажлыг дуусгуулан хүлээж авлаа. Одоогийн байдлаар, 44 ажил хийгдэж байгаа бөгөөд хяналт тавин ажиллаж байна. Бусад ажлууд тендер, материал, хүн хүч, зураг төслөөс шалтгаалж, эхлээгүйгээр он дуусаж байна. 

Тоон үзүүлэлтээр авч үзвэл, их барилгын ажил 84, Их засварын төлөвлөгөөний биелэлт 93 хувьтай байна.

 

-Энэ онд төлөвлөгдсөн ямар ажлуууд байгаа вэ?

 

-Их барилгын ажлаар дараах томоохон бүтээн байгуулалтуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  • Хангай, 36 дугаар зөрлөг, Цайдам зөрлөгийн ул шороо, хоолой уртасгах болон ДТХ-ын байгууламж, гадна цахилгаан хангамж, гэрэлтүүлгийн ажил;

  • Улаанбаатар – Дархан чиглэлийн авто замын өргөтгөлтэй холбогдуулан Баруунхараа өртөөний Улсын нөөцийн газрын гармын өргөтгөл;

  • Гол замын 72 дугаар км-ийн IX зуутад 57.24 метр төмөр бетон гүүр;

  • Ногоонтолгой зөрлөгийн 363 дугаар км-т шинээр гүүр барьсан;

  • Гол замын 29 дүгээр км-т байрлах Орхон голын усны урсгалд өөрчлөлт хийж, шинээр траверс барьж, эргийн бэхэлгээ барьсан.

  • Дулаан – Ерөө, Мааньт-Агуйт хооронд гол замын шинэчлэлт буюу замын их засвар.

  • Гол замын 25 дугаар км-т автомашины хонгилон гарц байгуулах;

  • Сайншанд “Баруун тойрог” цахилгаан шугам сүлжээний байгууламжийг 10кВ хүчдлийн түвшинд шилжүүлэх;

  • Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн I талбайн II замын өндөрлөсөн тавцан дээр саравч барих;

  • Зүүнхараа зангилааны ипотекийн 40 айлын орон сууцны барилга, түүний гадна инженерийн шугам сүлжээ;

  • Сайншанд Техник үйлчилгээний газрын хоёр давхар барилга;

  • Дархан холбооноос Сүхбаатар холбоо хооронд 100 км хоёрдогч шилэн кабель шинээр татах;

  • Улаан-Уул холбооноос Замын-Үүд холбоо хооронд 150 км хоёрдогч шилэн кабель шинээр татах;

  • Улаанбаатар “Ган зам” 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга;

  • Дархан Татах хэсгийн 18а, 15 дугаар замын хооронд үзлэг, засварын өндөрлөсөн 45 м тавцан барьсан;

  • Замын IV ангийн хэсгийн хоёр давхар барилга;

  • Орхон өртөөний барилга, Цомог 13 дугаар хэсгийн байр, Оорцог-Энгэр зөрлөгийн дөрвөн айлын хоёр сууцыг халаалтад холбосон;

  • Баянтүмэн тасгийн Замын VIII хэсгийг эрчим хүчинд холбох ажил /6,7км/, Замын II хэсэгт хоёр айлын орон сууц барих;

  • Эрээнцав өртөөнд иж бүрэн гэрэлтүүлэг, технологийн холбооны кабелийн ажил;

  • Толгойт ЦТП-1-ээс ЦТП-3 руу ТЭЦ-ийн нэгдүгээр хэлхээний хоёр хос шугам, цэвэр усны шугам хоолойн ажил;

  • Эмнэлэг, цэцэрлэг болон бусад ажлын байруудад галын дохиолол, камержуулалтын ажил;

Томоохон их засварын ажлаас:

-  ЗТХЯ-ны харьяа Авто тээврийн үндэсний төвийн хуучин барилгыг 50 хүүхдийн цэцэрлэг болгон засварлах ажил;

-  Чойр өртөөний вокзалын иж бүрэн их засвар;

-  Замын-Үүд өртөөний хуучин вокзал, МРЦ-ийн барилгын фасадны засвар;

- Замын дунд засвар 24 км, өргөлтийн засвар 38 км-ийг хийсэн. Мөн 50 км малын хориг хашаа, таван гармын их засвар;

- Зорчигчийн 35 вагон, ачааны 62 вагон, 263 хос дугуйн их засваруудыг хийлгэж хүлээж авлаа.