Шугаман бүжгийн улсын аварга тэмцээн Дархан-Уул аймагт дөрөвдүгээр сарын 11-12-ны өдөр болох ажээ. Эндээс шалгарсан тамирчид ирэх зургаа, долдугаар сард БНСУ-ын Бучён хотод болох Ази, ДАШТ-нд ганцаарчилсан болон багийн ангиллаар өрсөлдөх эрхтэй болно.
***
Ахмадын өргөөнд "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн заслын номуудыг уншуулж нийт ахмадууддаа эрүүл энх, урт насны ерөөл, даллага авхуулах, ажил үйлс бүтээх номуудыг "Пунцоглин" хийдийн лам нар ирж уншиж сан тавьжээ.
