Зам тээврийн сайдын энэ оны зургадугаар сарын 27-ны өдрийн А-183 дугаар тушаалын дагуу УБТЗ ХНН-ийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэх хангах ажлын хэсгийн байгуулж, долдугаар сарын 03-ны өдрийн 67/2213 дугаар албан бичгээр Салбарын хяналтын газарт “Өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө”-г хүргүүлжээ.
УБТЗ ХНН-ийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах “Нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө”-д нийт 17 чиглэлээр 110 арга хэмжээг тусгасан байна.
Зам тээврийн яамны Салбарын хяналтын газарт УБТЗ ХНН-ийн алба, төв, хэлтсийн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлтийг нэгтгэн дүгнэж, энэ оны долдугаар сарын 23, наймдугаар сарын 08-ны өдөр тус тус хүргүүлсэн.
УБТЗ-ын өвөлжилтийн бэлтгэл хангуулах төлөвлөгөөнд тусгасан хуваарийн дагуу долдугаар сарын 23, наймдугаар сарын 12-ны өдрүүдэд ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж төлөвлөгөөний биелэлтийн тайланг алба, хэлтэс тус бүрээр дүгнэж, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх үүрэг чиглэл өгч ажилаж байна.
Түүнчлэн, энэ сарын 04-ний өдөр эхэлсэн Замын ерөнхий инженерийн үзлэгийн үеэр ажлын хэсгийн зүгээс салбар нэгжүүд өвлийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж ажиллах байгаа талаар газар дээр шалгаж, зөвлөж ажиллаж байгаа аж.
Энэ сарын 12-ны өдрийн байдлаар Замын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 51.6 хувийн биелэлттэйгээр дүгнэгдсэн байна.
