Шинэ жилийн баярын өмнө Зүүн Сибирийн төмөр замаар зөвшөөрөлгүй нэвтэрдэг газруудад гэнэтийн шалгалт хийх, сургуулийн сурагчидтай уулзаж, аж ахуйн нэгжүүдээр аялах зэрэг ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Эрхүү хотод төмөр замын ажилчид тээврийн цагдаагийн төлөөлөгчдийн хамт Батарейная, Военный Городок өртөөдөд гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэнэтийн шалгалт хийжээ. Төмөр зам хөндлөн гарч буй насанд хүрэгчид болон хүүхдүүдэд зам хөндлөн гарахын хор хөнөөлийн талаар мэдээлэл өгч, аюулгүйн дүрэм бүхий ухуулах хуудас тараасан байна. Ангарск хотод 25 дугаар сургуулийн сурагчдад зориулж өртөөний ажилтай танилцах аялал зохион байгуулав. Сурагчдад диспетчерийн ажлыг танилцуулж, төмөр замын тээврийн хэрэгсэлд аюулгүй байх дүрмийг сануулжээ. Тулун өртөөнд төмөр замчид, тээврийн цагдаа нар Шерагул тосгоны сурагчдад хичээл заасан байна. Хүүхдүүдэд аюулгүй байдлын дүрэм зөрчиж болохгүй тухай бодит үйл явдлаас сэдэвлэсэн видео бичлэг үзүүлж, санамж бичиг өглөө. Үүнтэй адил ажлыг 14 дүгээр сургуулийн VI ангийн сурагчдад зориулан Тайшет өртөөнд зохион байгуулсан байна. Мөн Нижнеудинск хотод 25 дугаар сургуулийн I-IV ангийн сурагчдад аюулгүй байдлын хичээл заалаа.