Улаанбаатар хэсэглэлийн “Өртөөний жижүүрийн анхдугаар сургалт зөвлөгөөн” энэ сарын 17-ны өдөр Багахангай өртөөнд боллоо. Сургалт, зөвлөгөөнд нийт 55 өртөө, зөрлөгийн жижүүр, дарга нар оролцов. Сургалт, зөвлөгөөнийг нээж Улаанбаатар өртөөний дарга Б.Удамбуян, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг нар үг хэлж, УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны орлогч дарга, хяналтын ахлах байцаагч Д.Батдорж, Тээвэр зохион байгуулалт хариуцсан төвийн хэсгийн байцаагч Д.Пүрэвдорж, ХАБЭА-н албаны инженер Л.Урантөгс, Тээвэр, зохион байгуулалтын албаны IV хэсгийн байцаагч Ч.Болдоо нар өртөөний жижүүрүүдэд холбогдох мэдээлэл, зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулав.
Дараа нь “Өртөөний жижүүрүүдэд тулгарч буй асуудал, гарч буй үл тохирлыг таслан зогсоох шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдоос гаргасан санал, хүсэлтийг нэгтгэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж гаргав.
