Өнгөрсөн долоо хоногт урд замд ажилласан үзлэгийн комиссынхон өртөө зөрлөгүүдийн ажил байдалтай танилцаж хэрхэн дүгнэснийг тоймлобол:
Агуйт, Мааньт өртөөдийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус өртөө, зөрлөгийн төмөр замчид үзлэгт амжилттай бэлтгэж "Онц" дүнтэй шалгуулсан юм.
Мөн Багахангай өртөөний төмөр замчид өвлийн тээвэрт амжилттай бэлтгэж, аж ахуйн нэгжүүд бүгд "Онц" дүнтэй шалгууллаа.
Булагтай зөрлөг үзлэгт Онц дүнтэй шалгууллаа.
Энэ жил 40 жилийн ойгоо тэмдэглэх Багануур өртөөний хамт олон болон тус өртөөний аж ахуйн нэгжүүд өвлийн тээвэрт амжилттай бэлтгэж, Үзлэгийн комиссоос "Онц" дүнтэй гэрчилгээ гардлаа. Мөн төмөр замын тээврийн үйлдвэрлэл, үйлчилгээний зорилтыг ханган биелүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж, олон жил тогтвор суурьшилтай ажилласан төмөр замчдад мөнгөн шагналын батламж гардуулав.
Хангай, Чулуут, Цагаанхяр зөрлөгийн төмөр замчдын өвлийн тээврийн бэлтгэл ажлыг шалгалаа. Зөрлөгийн төмөр замчид өвлийн тээвэрт амжилттай бэлтгэж, "Онц", "Сайн" гэрчилгээ гардав.
Хоолт, Хайрхан зөрлөгийн төмөр замчид өвлийн тээвэрт амжилттай бэлтгэж, "Онц" дүнтэй шалгууллаа. Үзлэгийн комисс зөрлөгийн төмөр замчдыг өвлийн тээвэрт бэлэн гэж дүгнэв.
Үзлэгийн комисс Баян өртөөний зам сум, холбоо дохиоллын байгууламжийг үзэж шалгалаа. Тус өртөө нь ирээдүйд аж үйлдвэрийн томоохон зангилаа болж хөгжинө. Түүнийгээ дагаад өртөөний ажил ч нэмэгдэнэ гэдгийг байцаагчид хэлэв. Иймд өртөөний жижүүрүүдийг чадавхжуулах, замын хэсгийн ажлын хэмжээ нэмэгдсэн тул орон тоо нэмэх шаардлага үүссэн талаар дүнгийн хурлын үеэр хөндөгдлөө.
Хонхор өртөөний өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Өртөө, замын хэсэг өвлийн тээвэрт амжилттай бэлтгэж Онц дүнтэй гэрчилгээ гардав.
Туул зөрлөгийн төмөр замчид өвлийн тээвэрт амжилттай бэлтгэж, "Онц" дүнтэй гэрчилгээ гардав. Энэ үеэр УБТЗ-д олон жил үр бүтээлтэй ажилласан Зорчигчийн вагон депогийн тусгай галт тэрэгний үйлчлэгч Х.Болорцэцэг "Төмөр замчны алдар" цол, тэмдгээр энгэрээ мялаалаа.
