Эрхүү муж болон Буриад улсад энэ оныг дуустал зорчигчийн галт тэрэгний тодорхой ангиллын иргэдэд тэтгэмж олгохоор болжээ. Эдгээр бүс нутагт галт тэргээр чөлөөтэй зорчих эрхийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон насанд хүрээгүй хоригдлууд, цэргийн ажиллагааны ахмад дайчид, Украины нутаг дэвсгэрт цэргийн тусгай ажиллагаанд оролцогчид, мөн “Бүслэгдсэн Ленинградын оршин суугч”, “Бүслэгдсэн Севастополийн оршин суугч”, “Бүслэгдсэн Сталинградын оршин суугч” гэсэн тэмдгээр шагнуулсан иргэд, Чернобылийн гамшиг, эсвэл Семипалатинскийн туршилтын талбайд хийсэн туршилтын үр дүнд цацраг туяанд өртсөн хүмүүст олгож байгаа аж. Мөн дайнд нас барсан, тахир дутуу болсон хүмүүсийн гэр бүлийнхэн, Ленинград хотын эмнэлэг, эмнэлгийн нас барсан ажилчдын гэр бүлийн гишүүдэд үнэ төлбөргүй зорчих боломж олгодог юм байна.
Эх сурвалж: ВСЖД