ОХУ-ын Засгийн газар энэ сарын 1-ээс эхлэн бараа тээвэрлэх, дэд бүтцийг ашиглах үйлчилгээ үзүүлэх тариф хураамжийг 13.8 хувиар нэмжээ. "Оросын төмөр зам" НХН-ийн санхүүгийн загварыг тэнцвэржүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд индексжүүлэлт хийх шаардлагатай аж.

Ийнхүү бие даасан тээвэрлэгчдийн холын зайн галт тэргээр зорчигч тээвэрлэх, нийтийн төмөр замын суурь бүтцийг ашиглах үйлчилгээний одоогийн тарифыг 10.2 хувиар индексжүүлсэн байна. Мөн  холын зайн зорчигчдыг тээвэрлэх зөөлөн ба нийтийн вагоны үнэ 11.6 хувиар өсжээ.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дулаалгатай чингэлэг, тавцан-чингэлэг болон түүнтэй адилтгах зориулалтын чингэлгээс бусад хоосон чингэлэг тээвэрлэх тарифыг таван хувиар нэмэхээр шийдвэрлэжээ. Үүнтэй төстэй индексжүүлэлтийг 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэх ажээ.

Энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс төмөр замаар нүүрс экспортлоход 0.4 ба 0.895 гэсэн бууруулах коэффициентыг тооцохгүй гэж журамд дурджээ.

Тарифын шийдвэрийг хэрэгжүүлэх нь компанийн санхүүгийн загварт тэнцвэртэй байх боломжийг олгож, томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ үзжээ. Ингэснээр төмөр замын суурь бүтцийн чадавхийг хөгжүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй байдал, тасралтгүй ажиллагааг хангах, экспортын бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангахад хувь нэмэр оруулах аж.

“Гудок” сониноос