Зүүнхараагийн Ачааны вагон засварын депогийн хамт олон энэ оны эхний таван сарын байдлаар 1118 вагон засварлахаар төлөвлөснөө 1130 вагоноор гүйцэтгэж, төлөвлөгөөгөө 101 хувиар биелүүлжээ.

Түүнчлэн, тус депогийн Хос дугуй угсрах үйлдвэр нээгдсэнээс хойш одоогийн байдлаар 1526 хос дугуй угсарсан байна. Харин энэ оны эхний таван сард 177 хос дугуй угсарсан ажээ.