Өнгөрсөн Баасан гарагт галт тэрэгний нэгдүгээр сарын зурмагийн биелэлтийг хэлэлцэх цахим хурал боллоо. Тухайн сард нийт зурмагийн 137 тасалдал бүртгэгдсэн байна. Тодруулбал, зорчигчийн галт тэрэгний явуулалтаар хоёр, өнгөрүүлэлтээр 10, ачааны галт тэрэгний явуулалтаар 33, өнгөрүүлэлтээр 92 тасалдал гарчээ.
Нэгдүгээр сарын зурмагийн биелэлтийг 2023 оны мөн үетэй харьцуулбал тасалдлын тоо 27 нэгжээр өссөн дүн аж. Гэхдээ энэ оны эхний сарын ачааны галт тэрэгний явуулалтыг (5877 галт тэрэг) 2023 оны мөн үетэй харьцуулахад 529 галт тэргээр нэгжээр өсөж, тасалдлын тоо мөн 12 нэгжээр өссөн байна.
Өнгөрсөн сард зорчигчийн галт тэрэгний явуулалт, өнгөрүүлэлтэд гарсан 12 тасалдлын шалтгааныг авч үзвэл Зүтгүүрийн албатай холбоотой долоо, зам дээр хүн байсан нэг, цасанд сум дарагдсан нэг, гарам дээр машин байсан хоёр, зам дээр тэмээ байсан нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Түүнчлэн, Толгойтын 396 дугаар км-ийн гарам дээр автобус оворгүй зогссоноос зорчигчийн галт тэрэг 22 минут баригдсан тохиолдол гарсан байна.
