“УБТЗ” ХНН-ийн хамт олон 2022 онд 27.7 сая тонн ачаа тээвэрлэсэн бол энэ онд 30.3 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн. Тэгвэл оны эхний есөн сарын байдлаар төлөвлөсөн хэмжээнээсээ 1.5 сая тонноор илүү ачааг тээвэрлээд байна.

Энэ эрчээрээ явбал оны эцэс гэхэд 31.8 сая тонн ачааг тээвэрлэх боломжтой байгаа аж. Аравдугаар сард замын их засварын цонхнууд төлөвлөгдсөн тул тээврийн хэмжээ ялимгүй багасах ч өмнөх жилүүдийн хувьд 11-12 дугаар сард ачаа тээвэр тогтмол өсөлттэй явдаг тул төмөр замчид энэ оны зорилтоо давуулан биелүүлэх боломжтой байна.