Нүүр Цаг үе Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар өртөөгөөр 761 вагон нефть орж иржээ
Цаг үе

Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар өртөөгөөр 761 вагон нефть орж иржээ

G.Press 2 жилийн өмнө 49 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Сүхбаатар өртөөгөөр өнгөрсөн долоо хоногт (арванхоёрдугаар сарын 11-17-ны хооронд) нийт 761 вагон нефтийн бүтээгдэхүүн орж иржээ. Үүнээс АИ92 бензин 301, дизель түлш 399, онгоцны түлш 24 вагон, бусад төрлийн нефтийн бүтээгдэхүүн 37 вагон орж ирсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 11 вагоноор өссөн үзүүлэлт аж.

Тодруулбал, Сүхбаатар өртөөгөөр арванхоёрдугаар сарын 04-11-ний хооронд 750 вагон нефтийн бүтээгдэхүүн орж ирж байжээ.

 

Замын-Үүд өртөөгөөр өнгөрсөн долоо хоногт 91 вагон буюу 5160 тонн дизелийн түлш орж ирсэн. Энэ нь өмнөх долоо хоногоосоо хоёр вагоноор өссөн үзүүлэлт аж.

Толгойт өртөөнд өнгөрсөн долоо хоногт нийт 371 вагон нефтийн бүтээгдэхүүн буусан байна. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 40 вагоноор буурсан үзүүлэлт юм.

Аршаант өртөөнд өнгөрсөн долоо хоногт 54 вагон нефть буусан нь өмнөх долоо хоногоосоо зургаан вагоноор илүү байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.