Нүүр Цаг үе Онцгой байдлын үзүүлэн сургалт болов
Цаг үе

Онцгой байдлын үзүүлэн сургалт болов

G.Press 2 жилийн өмнө 68 үзэлт 0 сэтгэгдэл

 

2024 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу Сэргээн босгох, галын галт тэрэг, гал унтраах ангийн бэлэн байдлын дадлага сургуулилтыг Сүхбаатар зангилаанд "Вагонд ачигдсан шингэрүүлсэн шатдаг хий ослын улмаас замаас гарч БУТАН алдагдсан" цагийн байдлаар амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 19-нд болсон тус сургуулилтад Сэлэнгэ аймгийн ОБГ, Аврах тусгай анги, Нэгдсэн эмнэлэг, Тагнуулын газар, Хилийн цэргийн 0101 дүгээр анги, Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газар, УБТЗ-ын Улаан загалмайн хороо, мөн хойд хэсгийн аж ахуй нэгжийн удирдлагууд зэрэг нийт 250 гаруй хүн, тусгай зориулалтын 18 техник, хэрэгсэл оролцсон байна. Сургалтыг зохион байгуулагчдын хувьд том хэмжээний үзүүлэх дадлага сургуулилт боллоо хэмээн дүгнэсэн байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.