Нүүр Чөлөөт Олон улсын үзэсгэлэнгийн үеэр шинэ үеийн хурдны галт тэрэг болох “Авелиа Хоризон...
Чөлөөт

Олон улсын үзэсгэлэнгийн үеэр шинэ үеийн хурдны галт тэрэг болох “Авелиа Хоризон”-ыг танилцуулжээ

G.Press 2 жилийн өмнө 65 үзэлт 0 сэтгэгдэл

 

"Modern railway-2023" Бээжинд боллоо. Өнгөрсөн 14-15-ны өдрүүдэд Хятадын олон улсын орчин үеийн төмөр замын техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн Бээжин зохион байгуулагдлаа. 16 дахь удаагийн тус үзэсгэлэн 30 мянга гаруй метр квадрат талбайг хамран дэлгэдсэн учраас дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, аж үйлдвэрийн мэргэжилтнүүд оролцож санал бодлоо солилцох, туршлага судлах боломжтой томоохон платформ болсноороо онцлогтой.  Энэ ч утгаараа тус үзэлгэлэн форум дэлхийн зөвхөн Хятадын төдийгүй дэлхийн төмөр замын салбарын хувьд чухал цугларалт юм гэдгийг зохион байгуулагчид онцолжээ.Тус форум “Инновацийн хөгжил ирээдүйг бий болгоно” сэдвийн хүрээнд өрнөсөн байна. Үзэсгэлэнг Хятад улсын төмөр замын групп Co., Ltd.(CR) болон Төмөр замын олон улсын холбоо(UIC) хамтран зохион байгуулсан бөгөөд албан ёсны нээлтэд Хятадын “Алстом” группын менежер Миньг Гэнг урилгаар оролцож үг хэлсэн байна. Тэрбээр орчин цагт эрчимтэй хөгжиж байгаа хиймэл оюун ухаан нь, төмөр замын салбарт өргөнөөр нэвтэрч байгааг онцлоод энэ нь байгаль орчинд ээлтэй эко шийдлийг бий болгоод зогсохгүй цаашид төмөр замын салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргахад онцгой нөлөө үзүүлэх чиг хандлага руу явж байгааг дурдсан байна.

Энэхүү форумд Монголын талаас “Инкон ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр, дэд захирал Д.Энхтулга, холбооны ахлах инженер А.Билгүүн, зөвлөх С.Нацагдорж нар "Modern railway-2023" үзэсгэлэнд оролцжээ. Тэд энэ үеэрээ Бээжин-Консен ХХК-ийн үйл ажиллагааг сонирхож тэдний оффист зочилсон байна.Бээжин-Консен ХХК нь 2003 оны есдүгээр сард байгуулагдсан бөгөөд төмөр замын холбоо, дохиоллын технологийг хөгжүүлэх, нэгтгэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшсэн компани аж.

            Алстом” групп дээрх олон улсын үзэсгэлэнгийн үеэр шинэ үеийн хурдны галт тэрэг болох Авелиа Хоризон”-ыг танилцуулжээ. High Speed&Railways-ийн захирал Ричард Си Авелия Хоризон”-ыг төмөр замын тээврийн хэрэгслийн технологийн аюулгүй байдал, ногоон хөгжлийн форумд үр ашигтай, эрчим хүч хэмнэх, хамгийн ухаалаг шийдэл юм хэмээн танилцуулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.