Нүүр Цаг үе ОЛОН УЛСЫН ТӨМӨР ЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СОЁЛЫН ЗАГВАР
Цаг үе

ОЛОН УЛСЫН ТӨМӨР ЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СОЁЛЫН ЗАГВАР

G.Press 2 жилийн өмнө 98 үзэлт 0 сэтгэгдэл

 

Европын төмөр замын холбоо болон ОХУ-ын РЖД-д энэхүү төмөр замын аюулгүй байдлын соёлын загварыг ашигладаг байна. Дараах загвар нь байгууллагын аюулгүй байдлын соёлыг үнэлэх, сайжруулах, шаардлагатай хэсгийг тодорхойлох боломжийг олгодог үзэл баримтлал, үнэлгээний тогтолцоо юм.

 

  • Энэхүү загвар нь Соёлыг тээгчид, Хувь хүний зан төлөв, хувь хүний суурь төлөвшил гэсэн  гурван үндсэн блок дээр бүтээгдсэн.
  • Соёлыг тээгчид нь Харилцах, Хэв маягт оруулах, Түгээх, Бэхжүүлэх зэргээр  байгууллагын соёлыг хөгжүүлэх хөшүүрэг болж өгдөг. 
  • Хувь хүний зан төлөв нь тухайн байгууллагын соёлыг илэрхийлэгдэх төлөв, хандлага, хэв маяг болдог.
  • Төмөр замын аюулгүй байдлын үндэс болсон нь тогтвортой аюулгүй ажиллагаа, зохион байгуулалтын өндөр түвшинд хүрэхийн тулд Томоохон эрсдэлүүдийг хянах, Ажлын байрны бодит байдлыг бодитоор дүгнэх, Туршлагаас суралцах, Аюулгүй байдлыг тууштай хангах зэрэг үндсэн зарчмуудыг хувь хүний суурь төлөвшилд суулгадаг байна.

УБТЗ-ын ажилтны аюулгүй байдлын сахилгын бодлогыг Замын даргын тушаалаар батлуулан мөрдөж ажилласан боловч хэрэгжилт хангалтгүй байна гэж тайлан, судалгаанаас дүгнэсэн аж. Иймд 2024 онд “Аюулгүй байдлын соёлын төлөвшүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах аюулгүй байдлын нээлттэй мэдээллийн системийг нэвтрүүлэхээр зорьж буй юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.