Жил бүр УБТЗ ХНН Оюуны өмчийн газартай хамтран “Шинэ бүтээл, ашигтай загвар” (ШБАЗ) шалгаруулан төмөр замын үйлдвэрлэл үйлчилгээ, үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг уламжлалтай. Сүүлийн 10 жилийн хугацаанд гэхэд л чадварлаг инженер техникийн ажилтнуудынхаа хийсэн шинэ бүтээлийг ашигласнаар 7.8 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн судалгаа гарчээ. Энэ жилийн хувьд “Оюуны өмч төмөр замын инноваци өдөрлөг”-ийг өнгөрсөн Баасан гарагт вокзалын гаднах талбай болон Баганат танхимд зохион байгууллаа. Үйл ажиллагаанд ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Итгэлт, УБТЗ ХНН-ийн Ерөнхий инженер С.П.Старцев, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, Мэдээллийн технологи хариуцсан орлогч дарга К.В.Асланов, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, Замын даргын зөвлөх Р.Раш тэргүүтэй алба, хэлтэс, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд оролцлоо. Өмнө нь, УБТЗ-ын ажилчдын бүтээлийг танилцуулж, шилдгүүдийг шалгаруулдаг байсан бол энэ жил “МТЗ” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК, “Монголиан транс лайн” ХХК зэрэг төмөр замын бусад байгууллагууд ч шинэ бүтээлээ дэлгэсэн нь онцлог байлаа. Үзэсгэлэнд хоорондоо давтагдахгүй нийт 200 гаруй бүтээл дэлгэгдсэнийг УБТЗ-ын Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдар онцолсон юм. Тэрбээр, “Энд оюуны өмчийн патент авахад бэлэн болсон бүтээлүүд оролцож байгаа. Хүний хөдөлмөр хөнгөвчилсөн, эдийн засаг хэмнэж өгөөжийг нь өсгөх бүтээлүүд байна. Жил бүр УБТЗ инженерүүдийнхээ хийсэн импортыг орлох бүтээгдэхүүнийг нэвтрүүлэн ашигладаг. Энэ удаагийн бүтээлүүдээс ч олонхийг нь нэвтрүүлэн ашиглахаас гадна бусад төмөр замын компаниудтайгаа туршлага судалсан үйл ажиллагаат болж байна” гэв. Мөн ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Итгэлт “Хүний хөдөлмөр хөнгөвчилсөн шинэлэг бүтээлүүд нэвтрүүлэх нь маш чухал. Галт тэрэгний зурмагийг хүмүүс гараараа зурдаг байсан бол одоо программаар зурдаг болсон. Мөн вагон үзэгч нар алхаар тогшиж, нүдээр харан, гараар тэмтэрч үзэж шалгадаг бол одоо системээр хянаж байна. Төмөр замын салбарын хөгжил бусад улс орныхоос хоцрохгүй явж байна” гэлээ.
Ийнхүү уламжлал ёсоор шинэ бүтээлүүдийг шалгаруулан “Шилдэг бүтээл, бүтээлч нэгж, ажилтан шалгаруулах болзолт уралдааны журам”-ийн дагуу Замын даргын тушаалаар өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсныг танилцуулж байна.
Монгол Улсын Засгийн газар, ХЗДХЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газраас УБТЗ ХНН-т талархал гардуулж, нэрэмжит шагналаа дараах нэр бүхий хүмүүс олголоо.
Шилдэг зохион бүтээгч:
-
Замын аж ахуйн албаны инженер Д.Баатар
-
Эдийн засаг, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны удирдлагын шинжилгээний мэдээллийн систем хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Н.Анхбаяр
Шинийг санаачлагч:
-
Зүтгүүрийн аж ахуйн албаны ерөнхий инженер Б.Баттулга
-
Мэдээллийн технологийн албаны программ зохиогч инженер Д.Нямцэрэн
-
Зорчигчийн вагон депогийн их засвар хариуцсан технологийн инженер М.Уугандорж
-
Замын II ангийн гагнуурчин Н.Номин
-
Оюуны өмчийн газрын “Хүндэт өргөмжлөл”
-
Зорчигч тээврийн төв
-
Дохиолол холбооны II анги
-
Эрчим хүч, ус хангамжийн I анги
-
Тээвэр зохион байгуулалтын албаны ачаа тээврийн хэлтэс
-
Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн ерөнхий инженер Б.Лутбаяр
УБТЗ ХНН-ийн ШИЛДЭГ БҮТЭЭЛ НОМИНАЦИ:
Гран-При бүтээл:
-
Улаанбаатар Татах хэсгийн засварын инженер Д.Ганбаатар, токарьчин Ц.Ихбаяр нарын “Хос дугуйн голоор ЭД-113, ДТК-417К маркийн ТЦХ-ийн якорийн гол шинээр зорох, суулгаж ашиглах” бүтээл шалгарлаа. Энэ үеэр засварын инженер Д.Ганбаатар “Миний бүтээл бол УБТЗ тэр дундаа зүтгүүрийн засварт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэсэн. Тодруулбал, хос дугуйн голоор татах цахилгаан хөдөлгүүрийн якорийн голыг шинээр зорж суулган ашиглаж байгаа. Өнгөрсөн онд нийт 20 гол шинээр зорж ашиглалаа. Эдийн засгийн үр ашгийн хувьд 77 сая төгрөг хэмнэсэн гэж үзсэн” хэмээн танилцуулсан юм.
-
Шинжлэх ухаанч бүтээл:
-
ТЗДС-ийн Ашиглалт, менежмент эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Ю.Сарантуяагийн “Өртөө зангилаа хичээлийн бие даалтын гарын авлага”
-
Дохиолол холбооны II ангийн ДТХ хариуцсан инженер Б.Лхагвацэрэнгийн “Өртөө зөрлөгийн сумын тогтмол гүйдлийн 160В-ын мотортой хоёр утаст схемийг хувьсах гүйдлийн 220В-ын мотортой таван утаст схем болгож өөрчлөх нэмэлт схемийн шийдэл”
-
ТЗДС-ийн төмөр замын автоматик ба телемеханик холбооны IV курсийн оюутан С.Төгөлдөр “СИРДП-Е лаборатори суурилуулах, тохируулах”
-
ТЗДС-ийн зүтгүүр, зүтгүүрийн аж ахуйн III курсийн оюутан Т.Тооройбанди “Робокон шинэ машин зохион бүтээлтийн загварчлал”
-
Шилдэг бүтээлч ажил:
-
Зорчигчийн вагон депогийн инженер М.Дөлгөөн, засварчин М.Уугандорж нарын “Зөөлөн асаалтын систем”
-
Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн ерөнхий инженер Б.Лутбаяр, инженер Т.Амгаланхаан, засварчин Б.Соёл-Эрдэнэ нарын “Вагоны өсгийг тавт хадаасаар хадах төхөөрөмж, технологи”
БҮТЭЭЛЧ АЖИЛТАН НОМИНАЦИ :
Шилдэг шинийг санаачлагч:
-
Вагоны аж ахуйн албаны байцаагч А.Пүрэвбаатарыг “Шилдэг шинийг санаачлагч” тэмдэг, өргөмжлөл
Шилдэг зохион бүтээгч:
-
Эрчим хүч, ус хангамжийн I ангийн гагнуурчин-слесарь Л.Раднаажамба
-
Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн инженер Т.Амгаланхаан
Шилдэг хөгжүүлэгч:
-
Тээвэр зохион байгуулалтын албаны галт тэрэгний зурмаг зохиогч инженер Б.Батзориг
-
Зорчигчийн вагон депогийн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан инженер А.Гантулга
Шилдэг зохиогч:
-
Мэдээллийн технологийн албаны инженер Э.Дөлгөөн
-
Хэмжил зүйн төвийн ахлах инженер Ц.Эрдэнэбилэг ;
БҮТЭЭЛЧ НЭГЖ НОМИНАЦИ :
Бүтээлч алба:
-
Вагоны аж ахуйн алба
-
Мэдээллийн технологийн алба
-
Эрчим хүч, ус хангамжийн төв
Бүтээлч байгууллага:
-
Зорчигчийн вагон депо
-
Дархан татах хэсэг
-
Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо
Бүтээлч баг, хамт олон:
-
Дохиолол холбооны II ангийн шугамын II хэсэг
-
Эрчим хүч, ус хангамжийн I ангийн Цахилгаан шугам сүлжээ, тоноглол, трансформаторын засвар үйлчилгээний хэсэг
-
Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн хэсэг
