Бид байгууллагын соёл, эерэг уур амьсгал, ажилчдын сэтгэл ханамж гэхээр л заавал том төсөв, санхүүгийн урамшуулал, эсвэл материаллаг зүйлсийг хамгийн түрүүнд урьтал болгодог. Гэвч угтаа эрүүл, дулаан соёлын суурь нь ердөө л бидний өдөр тутмын жижигхэн хандлагуудаас эхэлдэг байна.
Байгууллагад болон амьдралд бид бусдад юу өгч чадах вэ?
Инээмсэглэл: Өглөө ажилдаа ирээд хамт олондоо бэлэглэх дулаан инээмсэглэл бол тэр өдрийн уур амьсгалыг зөөллөх хамгийн том хөрөнгө оруулалт.
Мэндчилгээ: Бие биенээ хүндэтгэж, чин сэтгэлээсээ мэндлэх нь сэтгэл зүйн аюулгүй, нээлттэй орчны эхлэл юм.
Тусламж: Хамтрагчийнхаа ажилд чин сэтгэлээсээ туслах, мэддэг зүйлээ харамгүй хуваалцах нь багийн ажиллагааны жинхэнэ утга учир билээ.
Эдгээр нь ямар ч төсөв шаардахгүй мөртлөө байгууллагын дотоод соёлыг гэрэлтүүлж, хүмүүсийг хооронд нь холбож байдаг хамгийн үнэ цэнтэй "өглөгүүд" юм. Материаллаг зүйл хүнд хэрэгцээг нь өгдөг бол, сэтгэлийн өглөг хүнд ажиллах урам зориг, хамт олны дулаан уур амьсгалыг бэлэглэдэг.
