УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн НҮБ-ын “Хүүхдийн сан”-гийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр НҮБ-ын “Хүүхдийн сан”-гийн Сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Т.Цэндсүрэн хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор зорчигчийн галт тэрэгний вагоны нэг тасалгааг хүүхдэд зориулан тохижуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Замын дарга Х.Хэрлэн уг саналыг талархан дэмжиж, хүүхдийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлж, тус нийгэмлэг нь хүүхдийн төлөө онцгой анхаарч ажилладаг нийгмийн хариуцлагатай байгууллага хамт олон гэдгийг онцоллоо. НҮБ-ын “Хүүхдийн сан” нь хүүхдийн сайн сайхны төлөө олон төрлийн ажил зохион байгуулдаг олон улсын байгууллага юм.