Нүүр Цаг үе "Нэг зуун мянгач" машинч 2024 оны "Шилдэг залуу"-аар шалгарлаа
Цаг үе

"Нэг зуун мянгач" машинч 2024 оны "Шилдэг залуу"-аар шалгарлаа

G.Press 1 жилийн өмнө 119 үзэлт 0 сэтгэгдэл

 

2024 оны "Шилдэг залуу"-гаар шалгарсан Улаанбаатар Татах хэсгийн машинч Ганхуягийн Лхагвасүрэнд Замын удирдлага батламжийг нь гардуулж баяр хүргэлээ. Тэрээр, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, гологдол дутагдал, зөрчилгүй 119081 км замд ажиллаж "Нэг зуун мянгач" машинч болсон. 2024 онд 28.4 км зам шинэчлэлийн ажил, 53937 км технологийн цонхны ажилд аюулгүй байдлыг хангаж зааварлагч машинчаар ажилласан байна. Г.Лхагвасүрэн нь олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог Улаанбаатар татах хэсгийн Залуучуудын салбар зөвлөлийн тэргүүн аж.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.